Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж , бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг тодруулдаг “Bloomberg TV Awards”- ын (Bloomberg TV Mongolia) “Шилдэг Ногоон шийдэл” шагналын эзэн боллоо.
Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн, Америк, Монгол хоёр улсын Засгийн газрын чармайлтаар бий болж буй ухаалаг хөрөнгө оруулалт (climate-smart investment) юм.

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий, усны хомстолд орох эрсдэлтэй дэлхийн хотуудын нэг Улаанбаатар хотыг аюулгүй, найдвартай усаар хангаж, дэлхийн дулааралд тэсвэртэйгээр дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэг ухаалаг арга зам гэж МСК үзэж байна.