TEНДЕРИЙН УРИЛГА: Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ
2023-01-06

TEНДЕРИЙН УРИЛГА
Гэрээний нэр: Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ
Гэрээний дугаар: CB No: MCA-M/CF/WRA/W/02
Улаанбаатар хот, Монгол Улс
2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
- Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Засгийн газрын оруулах хувь хэмжээний тодорхой хэсгийг тус барилга, угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний Хавсралт IV болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилт, Засгийн газрын оруулах хувь хэмжээнээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
- Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.
- Монголын МСС нь Тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангах, эрх бүхий этгээдийг “Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” тендер шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна. Тус тендерийн урилга нь Монголын МСС-ийн цахим хуудас (https://www.mca-mongolia.gov.mn/), Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бизнес” (United Nations Development Business-http://www.devbusiness.com/), “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) цахим хуудас, Монголын өдөр тутмын сонин “Өдрийн сонин” болон “Ikon.mn” мэдээллийн цахим хуудаснаа 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр, “Өнөөдөр” сонинд 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тус тус нийтлэгдсэн “Худалдан авах ажиллагааны ерөнхий зарлал”-д суурилсан болно.
- Тендер шалгаруулалтыг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Нээлттэй тендер шалгаруулалтын үндсэн зарчим, дүрэм, аргачлалын дагуу явуулах бөгөөд уг журамтай https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.
- Сонирхсон этгээд Тендерийн баримт бичгийн Англи хэл дээрх хувийг Монголын МСС-ийн цахим хуудас дахь https://bit.ly/3Ria9py холбоосоор татаж авах, эсхүл “Request for Bidding Document for the Construction of the Conveyance System and CHPP-3 and CHPP-4's Modification and SCADA” гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn хаягаар илгээн бүртгүүлснээр хүлээж авах боломжтой. Ийнхүү хүсэлт илгээснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрд авах боломж бүрдэнэ. Тендерийн баримт бичигт (a) Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа; (б) Тендерт тавигдах шаардлага ба үнэлгээний шалгуур; (в) Тендерийн саналын маягтууд; (г) Дэлгэрэнгүй техникийн тодорхойлолт, ажлын зураг, ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага; (д) Гэрээний нөхцөл зэрэг баримт бичгүүд багтана.
- Төслийн талбартай танилцах уулзалтыг 2023 оны 2 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулах ба сонирхсон компаниуд тендерийн баримт бичигт заасан цахим холбоосоор бүртгэлийн хуудсыг татан авч шаардлагатай баримт бичгийн хамт тус баримт бичигт заасан цахим хаягруу ирүүлнэ.
- Тендерийн өмнөх уулзалтыг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна. Тендерт оролцогчид https://us02web.zoom.us/meeting/register/tZIqdO2qqz4oGNK46EMl09dgA_nJARMDuyNg цахим холбоосоор бүртгүүлэн оролцох боломжтой. Тендер оролцогчдыг Тендерийн өмнөх уулзалтад оролцохыг зөвлөж байна.
- Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг Улаанбаатарын цагаар 2023 оны 2 дугаар сарын 28-ны дотор PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг Улаанбаатарын цагаар 2023 оны 3 дугаар сарын 7-ны дотор тендерийн баримт бичиг авах хүсэлт гаргасан компаниудад хүргүүлнэ.
- Тендерийн саналыг Улаанбаатарын цагаар 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 10:00 цагаас өмнө Тендерийн баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Тендерийн саналыг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба хугацаа хоцорсон, эсхүл цахим шуудангаар ирүүлсэн саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
Төслийн талбартай танилцах уулзалтын танилцуулга, илтгэл болон бичлэг