ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УРЬДЧИЛСАН ЗАРЛАЛ: Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажил
2022-12-14

Mca Mongolia Logo Tagline S Png   CmykХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УРЬДЧИЛСАН ЗАРЛАЛ

Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажил

Улаанбаатар хот, Монгол Улс
2022 оны 12 дугаар сарын 14ий өдөр

  1. Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Засгийн газрын оруулах хувь хэмжээний тодорхой хэсгийг тус барилга, угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний Хавсралт IV болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилт, Засгийн газрын оруулах хувь хэмжээнээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
  1. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.
  1. Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Монголын МСС нь Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн (SCADA) барилга угсралтын ажлыг гүйцэтгэх олон улсын тендер шалгаруулалтыг 2023 оны 1 дүгээр сарын эхээр зарлахаар төлөвлөж байна.

Энэхүү тендерийн урилга нь Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны  нэг хэсэг бөгөөд гэрээний хүрээнд 50,000 м3/ц хэмжээтэй дахин ашиглах цэвэрлэсэн усыг Ус дахин боловсруулах үйлдвэр (“УДБҮ” гэх)-ээс Дулааны III, IV цахилгаан станцууд руу дамжуулах систем (ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн насос станц)-ийг барьж байгуулах юм. Дулааны цахилгаан станцууд нь дахин ашиглах цэвэрлэсэн усыг хөргөлтийн усны схем, галын усны схем, үнс зайлуулах болон бусад зориулалтаар ашиглах болно.

Ус дамжуулах системийн барилга угсралтын ажлын хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн хажууд баригдах Ус дахин боловсруулах үйлдвэрээс дулааны цахилгаан станцууд хүртэлх ус дамжуулах даралтат шугам хоолой, холбогдох бүрэлдэхүүн хэсгүүдийн бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Үүнд ус нөөцлөх сав, дэд бүтцийн байгууламжуудын доогуур шугам хоолойг сүвлэх, салаалах худаг, шинэ хэрэглэгчийн худаг, юүлэх худаг, эдгээр байгууламжуудын цахилгаан хангамжийн болон технологийн удирдлагын систем зэрэг холбогдох дэд бүтцийн байгууламжуудыг шинээр барьж байгуулах ажлууд орно.

Дулааны III, IV цахилгаан станцууд дээр хийгдэх техникийн усны схемийн өөрчлөлтийн ажлуудад дахин ашиглах цэвэрлэсэн усыг станцууд ашиглахад шаардагдах бүх ажлуудыг хийж гүйцэтгэх бөгөөд үүнд насос станцууд, ус нөөцлөх сав, дахин ашиглах цэвэрлэсэн ус дамжуулах салбар шугам хоолой, шугам хоолойн холболтууд, эдгээр байгууламжуудын цахилгааны хангамжийн ажлууд болон технологийн удирдлагын систем зэрэг холбогдох дэд бүтцийн байгууламжуудыг шинээр барьж байгуулах ажлууд багтана.

Нийт ажлын хүрээнд барилга угсралтын ажил, угсралт суурилуулалтын үеийн туршилт тохируулгын ажлууд, ашиглалтын үеийн туршилт тохируулгын ажлууд, нөөц сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, сургалт, чанарын хяналт тавих, төсөлд оролцогч талуудын уялдаа холбоог хангах, түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ба байгаль орчин, нийгмийн нөлөөллийн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх болно.

  1. Тус тендерийн урилга нь Монголын МСС-ийн цахим хуудас (https://www.mca-mongolia.gov.mn/), Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бизнес” (United Nations Development Business- http://www.devbusiness.com/), “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) цахим хуудас, Монголын өдөр тутмын сонин “Өдрийн сонин” болон “Ikon.mn” мэдээллийн цахим хуудаснаа 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр, “Өнөөдөр” сонинд 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тус тус нийтлэгдсэн “Худалдан авах ажиллагааны ерөнхий зарлал”-д суурилсан болно.
  2. Компакт гэрээний хүрээнд санхүүжүүлэх аливаа ажлын гэрээг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалын дагуу хэрэгжүүлдэг бөгөөд уг удирдамжтай https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.
  3. Тендерийн баримт бичигт (a) Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа; (b) Тендерт тавигдах шаардлага ба үнэлгээний шалгуур; (c) Тендерийн саналын маягтууд; (d) Дэлгэрэнгүй техникийн тодорхойлолт, ажлын зураг, ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага; (e) Гэрээний нөхцөл зэрэг баримт бичгүүд багтана.
  4. Худалдан авах ажиллагааны энэхүү урьдчилсан зарлал нь дараах үндсэн зорилготой. Эдгээр нь:
  • Дээр дурдсан барилга, угсралтын ажлын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын урилгыг 2023 оны 1 дүгээр сарын 6-нд, эсхүл 1 дүгээр сарын эхээр Монголын МСС-ийн цахим хуудас (https://www.mca-mongolia.gov.mn/), Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бизнес” (United Nations Development Business- http://www.devbusiness.com/), “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) цахим хуудас, өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд нээлттэй зарлахаар төлөвлөж буйг тендерт оролцох сонирхолтой аливаа этгээдийн сонорт хүргэх (Tендерийн баримт бичгийн Англи хэл дээрх цахим хувийг үнэ төлбөргүй татаж авах боломжтой байх ба тус цахим холбоосыг тендерийн урилгатай хэвлэнэ);
  • Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон компаниудад шаардлагатай бэлтгэл ажлаа эхлүүлэхийг зөвлөх (Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалт болон бусад арга хэмжээний огноо болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг тендерийн баримт бичигт тусгана);
  • Энэхүү сонгон шалгаруулалттай холбоотой аливаа нэмэлт мэдээллийг Монголын МСС-ийн цахим хуудаснаа (https://mca-mongolia.gov.mn/) тухай бүр нийтлэх тул Монголын МСС-ийн цахим хуудсыг тогтмол шалгаж байхыг тус тендерийг сонирхож буй компаниудад зөвлөх зэрэг болно.

 Монголын Мянганы сорилтын сан