ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зөвлөхийн бус үйлчилгээ
2023-02-27

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 
Олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахад
дэмжлэг үзүүлэх зөвлөхийн бус үйлчилгээ  
Гэрээний дугаар: MCA-M/PROC/079

 Улаанбаатар хот, Монгол Улс
2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд ингэхдээ Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлнэ. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон аливаа эрхийг хэрэгжүүлэх, МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй юм. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov) болон Монголын МСС-ийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn) танилцах боломжтой. 

            Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Дэлхийн усны өдөрт зориулан олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаврыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.    

Тус худалдан авах ажиллагааг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Харьцуулалтын аргачлалын дагуу сонгон шалгаруулах ба Үнийн санал авах баримт бичиг нь эрх бүхий аливаа этгээдэд нээлттэй.

Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компани “Non-Consulting Services to Support Organization of an Outreach Event” гэсэн гарчигтай, компанийн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Үнийн санал авах баримт бичгийг хүлээн авна.

Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягаар тус тус ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цагаас өмнө үнийн санал ирүүлэх баримт бичиг авах хүсэлт гаргасан компаниудад хүргүүлнэ.

Үнийн саналыг Улаанбаатар хотын цагаар 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагаас өмнө Үнийн санал авах баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авах ба хоцорч, эсхүл хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН