Э.Содонтогос: Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт эрчимжиж эхэлж байна
2021-04-03

Capture

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр төгөлдөр болж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэх таван жилийн хугацаа тоологдож эхэлсэн. Компакт гэрээ Үүнтэй холбогдуулан МҮОНТВ-ийн Монголын мэдээ агентлагийн бэлтгэсэн мэдээллийг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү.   

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр 2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Эх сурвалж: МҮОНТВ-ийн Монголын мэдээ агентлаг

https://www.youtube.com/watch?v=-Bm1d2qiJTk