
Улаанбаатар хот, 2021 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр - Монголын МСС-ийн Олон нийттэй харилцах албаны хамт олон Мянганы сорилтын корпорацын (МСК) Конгресс ба олон нийттэй харилцах албанаас зохион байгуулсан “Харилцаа холбооны цахим коллеж 2021” арга хэмжээнд 2021 оны 10-дугаар сарын 27 , 28-ний өдрүүдэд амжилттай оролцлоо. Цахим арга хэмжээнд МСК-тай хамтран ажилладаг 16 улс орны Мянганы сорилтын сан болон бусад төсөл хөтөлбөрүүдийн Олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид өөрсдийн хөтөлбөрийн онцлог, тэргүүн туршлагаа илтгэлээр танилцуулж, бусад орны туршлагатай танилцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монголын МСС-ийн Олон нийттэй харилцах албаны захирал Б.Амарсанаа Ковид-19 цар тахлын хүндрэлтэй үед Монголын Усны Компактын “Компакт гэрээ хүчин төгөлдөр болох ёслол” болон “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн газар хөндөх ёслол” зэрэг цар тахалтай үед олон нийтийг хамарсан зайлшгүй зохион байгуулах шаардлагатай арга хэмуээг хэрхэн бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулж, олон нийтийг мэдээллээр хангаж ажилласан туршлагаасаа хуваалцсанг Мянганы сорилтын сангийн зүгээс жишиг болгон танилцуулсан байна.
Арга хэмжээний үеэр МСК-ын Конгресс болон олон нийттэй харилцах албаны Дэд ерөнхийлөгч Айша Хаус, Олон нийтийн асуудал хариуцсан захирал Лей Садлейр тэргүүтэй төлөөллүүд хуримтлуулсан тэргүүн туршлага, сургамж, салбарын өнөөгийн чиг хандлага, брэнд үүсгэх аргачлал, хямралын үеийн холбоо харилцаа зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, ороцогчдын асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.