Улаанбаатар хот, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр –УИХ-ын гишүүн Э.Батшугар Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-д зочлон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилт, Монголын МСС-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээг боловсруулсан үе шат, түүх, хүрэх үр дүн, зорилго зорилтын талаар танилцуулж, холбогдох хөтөлбөрийн захирлууд Компактын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн явц, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж сонирхсон асуултад нь дэлгэрэнгүй хариулав.

УИХ гишүүн Э.Батшугар Улаанбаатар хотын нийт оршин суугчид цаашлаад Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой төслийн үйл ажиллагааг амжилттай гардан хэрэгжүүлж буй Монголын МСС-ийн баг, хамт олонд ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ төслийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.


###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.