TEНДЕРИЙН УРИЛГА: Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ
2022-03-30

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

TEНДЕРИЙН УРИЛГА

Гэрээний нэр: Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ

Гэрээний дугаар: MCA-M/CB/WSSA/G/02

Улаанбаатар хот, Монгол Улс

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

  1. Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус гэрээг гүйцэтгүүлэх, санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын МСС-ийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
  1. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
  1. Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг “Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ-ний тендер шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Тендерийн баримт бичигт тусгасан болно.
  2. Тендер шалгаруулалтыг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Нээлттэй тендер шалгаруулалтын үндсэн зарчим, дүрэм, аргачлалын дагуу явуулах бөгөөд уг журамтай https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.
  3. Сонирхсон этгээд Тендерийн баримт бичгийн Англи хэл дээрх электрон хувийг https://bit.ly/35itViC холбоосоор хандан бүртгүүлснээр татаж авах боломжтой. Мөн “Request for Bidding Document for the Supply and Installation of Ger Area Smart Water Kiosk Upgrade” гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан хүсэлтийг PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар илгээн хүлээж авах боломжтой. Ийнхүү хүсэлт илгээснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.
  4. Талбайтай танилцах: Гэр хорооллын ус түгээх байруудыг танилцуулах уулзалтыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулна. Энэхүү уулзалтыг Ус Сувгийн Удирдах газрын (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токиогийн гудамж 5) төв байрнаас эхлүүлнэ.
  1. Тендерийн өмнөх уулзалтыг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар хотын цагаар 10:00 цагтцахим хэлбэрээр зохион байгуулна. Тендерт оролцогчид
     https://us02web.zoom.us/meeting/register/tZAlcu6prjoqHdJk80Tvcyeoycf1DUXbIy08 цахим холбоосоор бүртгүүлэн оролцох боломжтой. Тендер оролцогчдыг Тендерийн өмнөх уулзалтад оролцохыг зөвлөж байна.
  2. Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендерийн баримт бичиг авах хүсэлт гаргасан компаниудад хүргүүлнэ.
  3. Тендерийн саналыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 6 дyгаар сарын 20-ны өдөр өглөөний 10.00 цагаас өмнө Тендерийн баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Тендерийн саналыг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба хугацаа хоцорсон, эсхүл цахим шуудангаар ирүүлсэн саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

ТЕНДЕР ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ЦАХИМ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-1

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ - 1

ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-2

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ -2

ТЕНДЕРИЙН НЭЭЛТИЙН ТЭМДЭГЛЭЛ