НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН
2022-08-02
Байгаль орчны мэргэжилтэн нь МСС-ийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны зорилгыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Монголын МСС-ийн Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн байгаль орчин, нийгмийн байдлын чиглэлээр шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж, хяналт тавих үүрэгтэй.

БҮХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2022-07-30
Өнөөдөр Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр. 2014 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 30-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж буй “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг энэ жил “Техник технологи ба Хүн худалдаалах гэмт хэрэг” сэдвийн дор тэмдэглэж байна.

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлаар (интерим) Д.Энхжаргалыг томиллоо
2022-07-29
Улаанбаатар хот, 2022 оны 7 дугаар сарын 25 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирлаар (интерим) Данзанбалжирын Энхжаргалыг томиллоо. Д.Энхжаргал нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монголын МСС-ийн байнгын Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл Монголын МСС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх, Монголын Улсын Их Хурлаар 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах, төсөл хөтөлбөрийн бусад оролцогч талууд, хэрэгжүүлэгч байгууллагууд, Монголын МСС-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Мянганы Сорилтын корпорацтай ажил хэргийн нягт харилцаа холбоо тогтоон ажиллана.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Монголын Мянганы сорилтын санд Орчуулгын үйлчилгээ үзүүлэх гэрээ
2022-07-22
Монголын МСС нь Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг тус тендер шалгаруулалтад оролцож, чадварын тухай мэдээлэл ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зөвлөхийн бус үйлчилгээ
2022-07-22
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зөвлөхийн бус үйлчилгээний үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаврыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

Байгууллагын лого бүхий дурсамжийн зүйлс бэлтгэх, нийлүүлэх гэрээ
2022-07-08
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг лого бүхий дурсамжийн зүйлс бэлтгэн нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно. 

Оффисын тавилга, цахилгаан хэрэгсэл нийлүүлэх гэрээ
2022-07-08
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Оффисын тавилга, цахилгаан хэрэгсэл нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ
2022-07-08
Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааг хамрах ба дурдсан хугацаанд дараах бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байна. Дэлгэрэнгүйг мэдээн дээр дарж үзнэ үү.

Монголын МСС-д хэрэглээний програм хангамж нийлүүлэх гэрээ
2022-07-07
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Монголын МСС-д хэрэглээний програм хангамж нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

Мянганы сорилтын сангаас гавъяат эдийн засагч төрлөө
2022-07-07
Мянганы сорилтын сангийн Дотоод аудитын хэлтсийн захирал Б.Батбаяр Монгол улсын гавьяат эдийн засагч цол тэмдэгээр шагнагдлаа.