ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
2022-05-05

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Гэрээний дугаар: MCA-M/CF/AD/CS/01
Улаанбаатар хот, Монгол Улс
2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
- Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус гэрээг гүйцэтгүүлэх, санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov), Монголын МСС-ийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
- Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
- Монголын МСС нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий хуулийн этгээдийг Монголын Мянганы сорилтын санд “Хууль зүйн зөвлөх үйлчилгээ” үзүүлэх тендер шалгаруулалтад оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөхийн үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.
- Зөвлөх компанийг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Чанар, үнийн хосолмол үнэлгээний аргачлалын дагуу шалгаруулах бөгөөд тус урилга нь тендерийн баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй.
- Тендер шалгаруултад оролцохыг сонирхсон этгээд Тендерийн баримт бичгийн Англи хэл дээрх электрон хувийг https://bit.ly/3LOmUWG холбоосоор хандан бүртгүүлснээр татаж авах, эсхүл “Request for RFP for the Consultant Services for External Legal Counsel” гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан хүсэлтийг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар илгээн хүлээж авах боломжтой. Ийнхүү хүсэлт илгээснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.
- Тендерийн өмнөх уулзалтыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна. Тендерт оролцогчид https://us02web.zoom.us/meeting/register/tZIqdO6trjMiGtHTgryiLzRCe4fppqnr-l43 цахим холбоосоор бүртгүүлэн оролцох боломжтой. Зөвлөх компаниуд, тэдгээрийн төлөөллийг тус уулзалтанд оролцохыг зөвлөж байна.
- Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 17:00 цагаас өмнө тендерийн баримт бичиг авах хүсэлт гаргасан зөвлөх компаниудад хүргүүлнэ.
- Зөвлөхийн саналыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 6 дyгаар сарын 30-ны өдрийн 10.00 цагаас өмнө Зөвлөхийн үйлчилгээний тендерийн баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба хугацаа хоцорсон, эсхүл цахим шуудангаар ирүүлсэн саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ - 1
ТЕНДЕР ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ЦАХИМ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ
ТОДРУУЛГА БОЛОН ТОДРУУЛГЫН ХАРИУ-1