
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2022 оны 5 дугаар сарын 13-ны 17.00 цаг
ЗАХИРЛЫН ТУСЛАХ
Захирлын туслах нь Үйл ажиллагаа эрхэлсэн захиралд тайлагнах бөгөөд уулзалт товлох, баримт бичгийн төсөл боловсруулах, Монголын МСС болон холбогдох гадны байгууллага хоорондын бүтээмжит харилцаа холбоо/мэдээлэл солилцоог бий болгох баримт бичиг хадгалах зэрэг болно.
Үндсэн ажил үүрэг
- Үйл ажиллагаа эрхэлсэн захиралд захиргааны болон нарийн бичгийн үүрэг гүйцэтгэх.
- Дотоод болон гадны байгууллагаас хүссэн уулзалтыг Үйл ажиллагаа эрхэлсэн захиралд бүтээмжтэй, зохион байгуулалттай хувиарлах.
- Үйл ажиллагаа эрхэлсэн захиралд чиглэсэн харилцаа холбоог системчилж, мэдээллийн ач холбогдлыг харгалзаж, харилцаа холбоонд дэмжлэг үзүүлэх.
- Компакт гэрээтэй холбоотой бүх баримт бичиг, материалыг зүй зохистой хадгалах, ашиглах, тогтмол шинэчлэх.
- Талуудад мэдээллийн түргэн шуурхай солилцоог ханган дэмжихэд анхан шатны баримт бичгийн төслийг боловсруулах.
- Талууд уулзалт хүсэх журмын дагуу хүсэлт ирүүлж байгаа эсэх тал дээр хяналт тавьж, мэдээлэх.
- Үр дүнтэй ажлын урсгалыг бий болгох, хувийн ажлын төлөвлөгөө боловсруулах.
- Хөтөлбөр болон аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх баримт бичгүүд зохион байгуулалттай, ашиглахад дөхөм байлгах.
- Хурал бүрийн дараа тэмдэглэл гарч, оролцогсдод тараагдсан эсэх мөн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг холбогдох ажилтнууд биелүүлж байгаа эсэхт хяналт тавих.
- Үйл ажиллагаа эрхэлсэн захирлын уулзалтыг зохион байгуулахад захиргааны дэмжлэг үзүүлэх (баримт бичиг, хэлэлцэх асуудал, логистик, унших материал г. м.).
- Жилийн чухал арга хэмжээг тэмдэглэсэн календар боловсруулах, тухай бүр шинэчлэх.
- Шаардагдах баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь бүрдүүлж өгөх.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Бизнесийн удирдага, байгууллагын хөгжил болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
Ажлын туршлага:
- Хэмжээ, чиг үүргийн хувьд ижил төстэй байгууллага, газар, нэгжийн удирдах албан тушаалтны туслах буюу нарийн бичгээр дор хаяж гурван (3) жил ажиллаж, захиргааны дэмжлэг үзүүлж байсан туршлагатай.
- Албан байгууллага, оффисын өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан бодит туршлагатай.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 4 буюу түүнээс дээш чадвартай) байх.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох. Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
- Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.