БОГИНО ХУГАЦААТАЙ БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ – ГРАФИК ДИЗАЙНЕР
2023-07-04

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

БОГИНО ХУГАЦААТАЙ БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ – ГРАФИК ДИЗАЙНЕР

Гэрээний дугаар: MCA-M/ICS/028

Улаанбаатар хот, Монгол Улс

2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ, бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх эсвэл Компакт гэрээний хөрөнгө оруулалтын санхүүжилтээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой. 

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн  хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.

Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Монголын Мянганы сорилтын санд “График Дизайнер”-ын зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажилтны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Бие даасан зөвлөх нь ур чадвар, ажлын туршлагад тавигдах дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • График дизайн, хэвлэл мэдээлэл, урлаг, дүрслэх урлаг болон холбогдох бусад чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • График дизайны чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Баннер, зурагт хуудас, инфографик, дижитал медиа гэх мэт креатив бүтээлийн дизайныг зохион бүтээж байсан бодит туршлагатай;
  • График дизайны мэргэжлийн програм хангамжууд болон InDesign, Photoshop, Corel Draw, and Illustrator зэргийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн.

Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт, зөвлөхийн саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно. Тус сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.

Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж (https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines) заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for RFA for ICS-Graphic Designer” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.

Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл бүхий саналыг Улаанбаатар хотын цагаар 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг (RFA)-т заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

Тодруулга, тодруулгын хариулт #1

Тодруулга, тодруулгын хариулт #2