ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: Шугам хоолойн талбайн инженер, Механик, шугам хоолойн чанар, хяналтын инженер
2024-02-19
ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: Шугам хоолойн талбайн инженер, Механик, шугам хоолойн чанар, хяналтын инженер

Дадлагажигч авах зар
2024-02-07
“Millennium Challenge Account – Mongolia” or MCA-Mongolia is a state-owned entity established by Government Resolution No 297, dated October 2018. MCA-Mongolia is established to implement the Mongolia Water Compact signed with the Millennium Challenge Corporation (MCC), a U.S. government foreign aid agency. Under the direction of the Director of Finance, Intern will provide performs support functions for the Finance team. The term of the internship is THREE MONTHS. The working hours will be 20 hours per week.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Монголын МСС-д Өгөгдөл нөөцлөх хуурцаг нийлүүлэх гэрээ
2024-01-23
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Монголын МСС-д Өгөгдөл нөөцлөх хуурцаг нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: ФИДИК (FIDIC)-ийн хуулийн зөвлөх
2024-01-19
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Монголын Мянганы сорилтын санд ФИДИК-ийн хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан
2023-12-11
Эйч Ти Эл ХХК нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн хооронд байгуулсан Компакт гэрээний хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж байна. Тус компани нь төслийн талбайд байрлах дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээ
2023-11-30
Монголын МСС нь Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг тус тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой Ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

“Гэр хорооллын ус түгээх байр автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах” төслийн хурал боллоо
2023-11-23
Монголын МСС нь “Гэр хорооллын ус түгээх байр автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах” төслийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн нэг жилийн гүйцэтгэлийг дүгнэх хурлыг 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын МСС-ийн байранд зохион байгууллаа.

УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ НИДЕРЛАНДЫН УСНЫ АШИГЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
2023-11-03
Нидерландын усны нарийн мэргэжлийн инженерүүд УСУГ-т ажиллаж мэдлэг туршлагаа хуваалцан, сургалт, чадавхжуулах ажлууд хийхээс гадна давхардсан тоогоор УСУГ-ын 200 орчим инженер, техникийн ажилтан ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, орлого болоогүй ус, SCADA болон автоматжуулалт, хөрөнгө, санхүүгийн удирдлага, онцгой байдлын үеийн шуурхай ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдан авалт, хүний нөөц зэрэг чиглэлээр Нидерландын усны ашиглалтын зургаан байгууллагад зочилж, сайн туршлагад суралцан, байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж ажиллах юм.

"Усны үйлчилгээнд хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзэл" судалгааны үр дүнг танилцуулна
2023-10-27
Усны үйлчилгээний төлбөр төлөх эрмэлзлийн судалгааг 2021 онд Улаанбаатар хотын 5,000 орчим өрхийг хамруулан гүйцэтгэсэн. Тус судалгаа нь Улаанбаатар хотын орон сууцны болон гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээ, хүртээмж, үйлчилгээний сэтгэл ханамжийн асуудлыг нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, усны үйлчилгээнд төлөх төлбөрийн чадвар, эрмэлзэл зэрэгтэй уялдуулан судалсан анхдагч судалгаа болсон юм.

“Усны чанарыг сайжруулах техник технологийн шийдэл” онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа
2023-10-11
Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо Монголын Мянганы сорилтын сан хамтран хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, орон сууц нийтийн аж ахуйн салбарт тулгамдаж буй усны чанар, зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх арга зам, техник технологийн шийдлийн талаар мэдээлэл солилцох зорилготойгоор “Усны чанарыг сайжруулах технологийн шийдэл” онол практикийн бага хурлыг 2023 оны 10 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.