Усгүй бол бизнесгүй
2020-09-04
Дэлхий нийтийн анхаарлыг усны асуудалд хандуулдаг хамгийн том арга хэмжээ болох Дэлхийн усны 7 хоногийг жил бүрийн 8 дугаар сарын сүүлчээр Шведийн Стокгольм хотноо зохион байгуулдаг. 2019 онд энэхүү арга хэмжээ “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриан доор болж өнгөрсөн. Гэвч бодит байдал дээр хүн бүрийг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар тэгш хангах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилт биеллээ олоход тун бэрх байна.

Дэлхийн усны долоо хоног: Дэлхийн усны форумд цахимаар нэгдээрэй
2020-08-21
Стокгольмын олон улсын ус судлалын хүрээлэнгээс зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд жил бүр дэлхийн 130 гаруй орны төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөл оролцдог бөгөөд усны асуудлаар дэлхий нийтээрээ чуулах хамгийн том талбар болох энэхүү арга хэмжээ нь улс орнуудын усны салбарт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох, шинээр нэвтрүүлж буй техник технологийг судлан танилцах, сайн туршлагуудаа хуваалцан бие биенээсээ суралцах боломжийг олгодог юм.

Усны засаглалыг шинээр загварчлан ойлгох нь
2020-07-31
Усны засаглал гэж юу вэ? Стокгольм дахь Олон улсын усны институтээс саяхан “Water” нээлттэй сэтгүүлд нийтэлсэн “Усны засаглалыг тайлбарлах нь: Салбарын мэргэжилтнүүдэд зориулсан загварчлал” өгүүллээрээ энэ асуултад хариулахыг зорьсон юм. Сүүлийн жилүүдэд усны засаглалд анхаарал ихээр хандуулах болсон ч энэ нэр томьёоны бодит утга юу болох, улмаар хэрхэн хэрэглэх нь тодорхойгүй байсаар ирлээ.

Усны хомстлын нийгэм, эдийн засгийн үр дагавар
2020-07-09
Өнөөдөр Өмнөд Африкт нүүрлээд буй ган гачигаас болж Холливудын кинонуудын бараг тэн хагаст гардаг шиг усгүй, аймшигт ирээдүй биеллээ олоход ойрхон болоод байна. Хэдийгээр өнөөгийн бодит байдал хараахан кинонд гардаг шиг адармаатай болоогүй байгаа ч усны хомстлоос үүдэлтэй нийгэм, эдийн засгийн үр дагаварт анхаарлаа хандуулах нь зүйтэй юм.

Ус бүхнийг өөрчилдөг
2020-07-08
Ус бүхнийг өөрчилдөг.

Ус ариглан хамгаалахад хүүхдийг сургах нь
2020-07-01
Үр хүүхдүүддээ илүү сайн сайхан ирээдүйг өвлүүлэх нь эцэг, эхчүүд бидний үүрэг. Харин сайхан ирээдүйг амьдралын эх булаг болсон усгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс та болон таны гэр бүл усны хомстолоос сэргийлэх арга замуудыг олж мэдэж, суралцсанаар усыг ариглан хэмнэж, хайрлан хамгаалахын сацуу сайн сайхан ирээдүйд хувь нэмрээ оруулах болно.

Ус хэмнэх шилдэг 10 арга
2020-06-30
Ус хэмнэх шилдэг 10 аргыг та бүхэнд танилцуулж байна!

УСНЫ ДАРАМТ БА ХОМСТОЛ
2020-05-25
Аливаа улс орон усны бодит нөөцийн хомс байдал, эсхүл институцийн чадамж, дэд бүтцийн хангалтгүй байдлын улмаас хүн ам, эдийн засгийн усны хэрэгцээгээ хангах боломжгүй байдлыг усны хомстол гэж үздэг. Эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт усны хомстол нүүрлэж байна. Өнгөрсөн зуунд дэлхийн хүн ам даруй хоёр дахин өссөнийг дагаад усны хэрэглээ ч эрчимтэй нэмэгдэж, олон бүс нутаг, ялангуяа хуурайшилт ихтэй бүс нутгуудад усны эрэлт хэрэгцээ боломжит нөөцийнхөө дээд хязгаарт хүрээд байгаа.

УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ЧИГЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ ОРНУУДЫН СУРГАМЖУУД (Цуврал-3)
2020-05-14
Таны амьдарч буй хотод ус хамгийн элбэг зүйлсийн нэг байж болох юм. Харин дэлхийн олон бүс нутагт усны хямрал хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болсоор байна. Хүн амын эрчимтэй өсөлт, түүнийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, усны бохирдол, алдагдал, засаглалын асуудал, хог хаягдал, цаг уурын өөрчлөлт, хур тунадасны хэмжээ буурах зэрэг нь усны хямралын эрсдэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс болж байна.

УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ЧИГЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ ОРНУУДЫН СУРГАМЖУУД (Цуврал-2)
2020-04-29
Таны амьдарч буй хотод ус хамгийн элбэг зүйлсийн нэг байж болох юм. Харин дэлхийн олон бүс нутагт усны хямрал хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болсоор байна. Хүн амын эрчимтэй өсөлт, түүнийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, усны бохирдол, алдагдал, засаглалын асуудал, хог хаягдал, цаг уурын өөрчлөлт, хур тунадасны хэмжээ буурах зэрэг нь усны хямралын эрсдэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс болж байна.