Ус бүхнийг өөрчилдөг
2020-07-08

Видео орчуулга:

Ус бол амьдралын үндсэн хэрэглээ.

Манай дэлхий усны хямралд өртөөд байна.

Жинхэнэ хямрал шүү.

Өнөөдөр дэлхий даяар ойролцоогоор нэг тэрбум хүн ундны цэвэр усгүй амьдарч байгаа бөгөөд ялангуяа өмнөд Сахарын Африк, зүүн өмнөд Ази болон Латин Америкийн хөгжиж буй орнууд илүүтэй өртөөд байна.

Усны хямрал гэдэг устай л холбоотой.

Усны нөлөөнөөс ангид зүйл гэж нэгээхэн ч үгүй. Боловсрол, эрүүл мэнд, ядуурал. Ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхдүүд.

Усны хямралд өртөөд буй гэр бүлийг авч үзье.

Тэд өдөрт $1-оос бага мөнгөөр амь зуудаг гэхэд хилсдэхгүй.

Цангалаа гэж бодоход зүгээр л крантаа нээгээд цэвэр ус уух боломжгүй.

Тэдэнд бүр крант ч байхгүй.

Үүний оронд эмэгтэйчүүд, хүүхдүүд саваа аваад усанд явдаг.

Өдөрт ойролцоогоор 3 цаг алхаж байж хамгийн ойрхон намаг, цөөрөм эсвэл голоос ус авдаг хүн олон.

Эдгээр усны эх үүсвэрүүд нь ил задгай учир төрөл бүрийн нянгаар дүүрэн.

Тэд ус авахдаа зарцуулдаг цагаараа уншиж, бичиж сурч боловсорч, орлого олж, гэр бүлдээ анхаарал тавьж чадахгүй гэхээр харамсалтай.

Зарим өмнөд Сахарын Африк эмэгтэйчүүд өдрийн дийлэнх цагаа зөвхөн ус авахад зарцуулдаг.

Ус авах зам хэцүүгээр зогсохгүй аюултай.

Эмэгтэй хүн ийм замаар 20 кг ус ганцаараа авч явна гээд төсөөлдөө.

Заримдаа гэмтэж бэртэнэ, заримдаа дайралтад өртөнө.

Усаа яаж хийгээд гэртээ авчирах боловч, авчирсан жаахан ус нь цэвэр биш.

Зарим өрхүүд хэрэглэж буй ус нь суулгалт, шингэн алдалт, бүр үхэлд ч хүргэх нянтайг мэддэг боловч хэрэглэхээс өөр сонголт үгүй.

Хүүхдүүд, ялангуяа нярай хүүхдүүд эдгээр нянгуудад илүү өртөмтгий.

19 секунд тутамд нэг ээж устай холбоотой өвчлөлөөс болж хүүхдээ алддаг.

Дэлхий дээр нэг тэрбум хүн ийм байдлаар амьдарч байна.

Тэдэнд жаахан л туслалцаа хэрэгтэй.

Усны хямралыг шийдвэрлэх боломжтой.

Цоо шинэ бүтээлч шийдлүүд олон бий. Жишээ нь ус шүүлтүүрийн систем байна.

Өрөмдөж эсвэл гараар ухсан худаг гэх мэт уламжлалт шийдлүүд ч байдаг.

Эдгээр шийдлүүд цэвэр усыг хүмүүст илүү ойртуулдаг.

Цэвэр ус төсөл нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд цаг хугацаа бэлэглэж байна.

Энэ цаг хугацаа хүмүүст сургуульд сурч боловсролтой болох, ажил хийх, бизнес эхлүүлэх, эсвэл гэр бүлээ өсгөх боломж, эрх чөлөө олгодог.

Зөвхөн Африкт л гэхэд жилд 40 сая цагийг хэмнэж болно.

Тооцоод үзвэл энэ хэмжээ нь Франц улсын нэг жилд зарцуулдаг ажиллах хүчтэй тэнцүү.

Цэвэр устай бол бага өвдөнө.

Бага өвдвөл мөнгө хэмнэнэ. Хэмнэж чадсан мөнгөө ном сурах бичиг, сургуулийн дүрэмт хувцсанд зарцуулж болно.

Хэрэв цэвэр ус төсөл сургуулийн ойр орчимд хэрэгжвэл хүүхдүүдийн ирц ч нэмэгдэх боломжтой. Ялангуяа охидын ирц.

Усны хямрал өргөн тархацтай ч шийдвэрлэх боломжтой.

Хорьхон доллароор нэг хүнийг гэрийх нь ойролцоо цэвэр усны төсөлд хамруулах боломжтой. Үүний ач холбогдол зөвхөн цэвэр усаар хязгаарлагдахгүй.

Яагаад гэвэд бүх зүйлс уснаас хамааралтай.

 

Эх сурвалж:

”CharityWater” ашгийн бус байгууллага.

charitywater (YouTube суваг)

Монголын МСС-ийн Нийгэм, жендерийн оролцоо хариуцсан багаас орчуулан хүргэж байна.