Ус хэмнэх шилдэг 10 арга
2020-06-30
Видео орчуулга:
- Шүдээ угаахдаа цоргоо хааж заншвал 18 литр хүртэлх ус хэмнэх боломжтой. Энэ нь долоо хоногоор тооцвол 504 лонх устай тэнцэнэ.
- Ванн дүүргэхийн оронд шүршүүрт ор. 45 литр ус хэмнэнэ. Ингэснээр ус хэмнээд зогсохгүй мөнгө хэмнэнэ. Учир нь ус халаах төлбөр цахилгааны төлбөрийн 25 хувийг эзэлдэг.
- Бидний гэртээ ашигладаг усны гуравны нэг нь жорлонгоор урсдаг. Шар өнгөтэй усаа татахгүй байхад яав л гэж.
- Хувцас угаахдаа угаалгын машиныхаа талаар 2 удаа биш, 1 удаа дүүргэж угаагаарай.
- Бид крантныхаа усыг дэлхийн хамгийн сайн ус гэж боддог. Хэрхэн хэмнэх вэ гэж үү? Усаа савлаад хөргөгчиндөө хадгалчихвал крантнаас цэв хүйтэн ус гоожихыг хүлээх шаардлагагүй болно.
- Аяга угаагч ашиглахдаа эко дээр нь угаа. Эсвэл аяга тавагнуудаа өдрийн турш биш хуримтлуулж байгаад бөөнд нэг л угаа.
- Гэр ахуйн цахилгаан бараа авах гэж байгаа бол ус хэмнэдэг бүтээгдэхүүнүүд сонго. Усны ухаалаг хэрэглээ гэсэн шошготой байна уу шалгаж үз. Усны хэрэглээгээ автоматаар бууруулахад тань тусална.
- Дусаал гоождог цорго өдөрт 15 литр ус, жилд 5,500 литр ус гарзаддаг.Энэ усаар 5.5 галын машин дүүргэж болно.
- Борооны усыг бохирын шугамаар рсахаас нь өмнө саваар тосч ав. Үүнийг ашиглан машинаа эсхүл цонхныхоо шороо ихтэй хэсгүүдийг угааж болно.
- Зүлэг ногоо услахдаа шланк биш усалгааны сав ашигла. Өглөө эрт, эсвэл оройдоо услах нь ус ууршихаас сэргийлж, хэмнэлт үүсгэнэ.
Бид эдгээр аргуудыг ашигласнаар өдөр тутмын амьдралдаа бага ус хэрэглэж, өнөөдрийн үйлчлүүлэгчид болон хойч үеийнхэнийхээ төлөө хамтдаа байгаль дэлхийгээ хамгаалахад хувь нэмрээ оруулж чадна.
”Уэльс Ус” ашгийн бус усны компани.
Эх сурвалж:
DwrCymruWelshWater (YouTube суваг)
Монголын МСС-ийн Санхүүгийн багаас орчуулан хүргэж байна.