УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ЧИГЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ ОРНУУДЫН СУРГАМЖУУД(Цуврал-1 )
2020-04-20
Таны амьдарч буй хотод ус хамгийн элбэг зүйлсийн нэг байж болох юм. Харин дэлхийн олон бүс нутагт усны хямрал хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болсоор байна. Хүн амын эрчимтэй өсөлт, түүнийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, усны бохирдол, алдагдал, засаглалын асуудал, хог хаягдал, цаг уурын өөрчлөлт, хур тунадасны хэмжээ буурах зэрэг нь усны хямралын эрсдэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс болж байна.

УСНЫ ЭРГЭЛТ
2020-04-19
Байгаль дахь ус байнга хувьсан өөрчлөгдөж, эргэлтэд орж, нэг төлвөөс нөгөөд шилжиж, үргэлжийн хөдөлгөөнд байдаг. Далай, тэнгис, нуур, цөөрөм, гол мөрний усан мандлаас нарны энерги болон салхины нөлөөгөөр тодорхой хэмжээний ус ууршиж, агаар мандалд хөөрөн үүл болдог. Тэгвэл үүл нь агаарын температур болон түүний урсгал, хөдөлгөөний нөлөөгөөр хур тунадас болж, газрын гадарга дээр буухын зэрэгцээ эргээд далай, тэнгис, нуур, цөөрөм, гол мөрний усанд тэжээл болон очдог. Энэ үйл явцыг байгаль дахь усны эргэлт гэж нэрлэдэг.

Манай дэлхий хэр их устай вэ?
2020-04-19
Манай дэлхийг усаар арвин гариг гэж хэлж болно. Тэгвэл яг хэр их устай вэ? Дэлхийн гадаргын ойролцоогоор 71 хувь нь усаар бүрхэгдсэн бөгөөд нийт усны 96.5 хувийг далай тэнгисийн ус бүрдүүлдэг. Үүнээс гадна агаарт уур хэлбэрээр, гол, нууруудад шингэн ус хэлбэрээр, мөнх цаст оргилууд, мөсөн голуудад мөс, цас хэлбэрээр, газрын гүнд, уст давхаргад хөрсний чийг хэлбэрээр ус оршиж байдаг. Бүр таны бие махбодод, бусад амьтад, амьд организмуудад ч ус оршдог.

“Ногоон паспорт” аяны үр дүнд жилд 44 сая метр куб ус хэмнэнэ
2020-04-07
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөрийг үндэслэн байгаль хамгаалах үйлсэд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, уламжлалт ёс заншлаа дээдэлсэн зөв дадлыг өсвөр залуу үед төлөвшүүлэх зорилгоор “Хандлагаа өөрчилье” сэдвийн дор багц ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Дэлхийн усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал болоод ус дахин ашиглах хэрэгцээ шаардлага
2020-03-05
Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч нийт усны ердөө 2.5 хувь цэнгэг ус байдаг. Энэ цэнгэг усны нөөцийн дийлэнхийг өмнөд, хойд туйлын мөс цас, мөсөн голууд эзэлдэг учир газарзүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад 31 хувийг нь л хүмүүс хэрэглэх боломжтой байдаг.

Усны тухай тооны хэлээр
2020-03-05
Нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 303 литр ус шаарддаг Өргөст хэмхний 95 хувь нь ус байдаг Хүний тархины 70 хувь нь ус байдаг. Насанд хүрсэн хүний биеийн 66 хувь, нярай хүүхдийн биеийн 78 хувь нь уснаас бүрддэг.

Агаараас ундны ус үйлдвэрлэгч
2020-03-05
Израилийн “Watergen” компани агаараас ундны цэвэр ус үйлдвэрлэх нэгэн шинэ технологийн дэвшлийг усны салбарт нэвтрүүлжээ. Усны салбарын бас нэгэн хувьсгал хэмээн тооцож болох энэхүү “агаараас ус үйлдвэрлэгч”-ийн гол цөм нь “GENius” дулаан солилцооны технологи юм.   

Усны талаар хэн юу хэлэв
2020-03-05
Усгүй бол амьдрал үгүй. Хөх өнгөгүйгээр ногоон гэж үгүй. - Сильвия Эрл -