Усны талаар хэн юу хэлэв
2020-03-05

Lao Zi Author E1534939830772 1024x1024

Уснаас зөөлөн, уян хатан зүйл дэлхий дээр үгүй ч хатууг дийлэхдээ устай нь эн тэнцэх нь бас л үгүй.

Хятадын гүн ухаантан Лао Зи


General Bensinphilly Pafa 03

Худаг хатаж ширгэхэд л бид усны үнэ цэнийг мэдэрнэ.

Бенжамин Франклин


Portrait Of Leonardo Da Vinci 1452 1519 Getty

Ус бол бүхнийг хөдөлгөгч хүч юм.

Леонардо Да Винчи


007

Хүн бүр ажил, талх, ус, давстай байг.

Нелсон Мандела


008

Ус хэрэв өөрийн түүхийг бичиж чаддаг бол ганцхан дусал ус л бидэнд бүхэл ертөнцийн нууцыг тайлж өгөх байсан.

Люси Ларком


009

Цэнгэг ус бол дэлхий дээрх хамгийн анхны бөгөөд хэзээ ч үнэ цэнээ үл алдах анагаагч эм юм.

Словак ардын зүйр үг


010

Усгүй бол амьдрал үгүй. Хөх өнгөгүйгээр ногоон гэж үгүй.

Сильвия Эрл


011

Ус аль ч хэлбэрээрээ орчлон ертөнц дээрх амьдралын бүхийг л түүхийг тээгч, өгүүлэгч юм. 

Энтони Хинкс


012

Ус цаг үргэлж завгүй ажиллаж, газар дэлхийг сэргээн шинэчилж байдаг.

Тим Палмер


013

Усны асуудлыг шийдэж чадсан хэн боловч Нобелийн хоёр шагнал хүртэх эрхтэй – нэг нь Энхтайваны, нөгөө нь Шинжлэх ухааны.

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди