МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ
Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.
Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааг хамрах ба дурдсан хугацаанд дараах бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байна. Үүнд:
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:
- Лаг шатаах, хатаах үйлдвэрийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ;
- УСУГ-ын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний зардал нөхөх техникийн туслалцааны зөвлөх үйлчилгээ;
- Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ - бие даасан зөвлөх;
- Фидик гэрээний сургалт;
- Бизнесийн англи хэлний сургалт;
- Олон нийттэй харилцах агентлагийн үйлчилгээ;
- Хүний нөөцийн зөвлөхийн үйлчилгээ.
БАРАА:
- Оффисын тавилга, тоног төхөөрөмж;
- Монголын МСС болон МСК-ын тэмдэг тэмдэглэгээ бүхий дурсгалын эд зүйлс, бичгийн хэрэгсэл нийлүүлэх;
- Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл;
- Програм хангамж нийлүүлэх.
ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:
- Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үйлчилгээ.
Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, ажил, зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд МСК-ын https://www.mcc.gov/ppg цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.
Худалдан авах ажиллагаа нь МСК-ын худалдан авах ажиллагааны журамд заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.
Бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарлалыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http://www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудас (https://mca-mongolia.gov.mn), өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.
Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, тендер шалгаруулалтын тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, зөвлөх компаниуд/бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу.
Монголын Мянганы сорилтын сан
5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс