ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Лабораторийн оффисын хэрэгцээнд ашиглах тоног төхөөрөмж (компьютер, принтер) нийлүүлэх гэрээ
2025-06-19
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Лабораторийн оффисын хэрэгцээнд ашиглах тоног төхөөрөмж (компьютер, принтер) нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд үзүүлэх техникийн туслалцааны чанарт хяналт тавих
2025-06-17
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжил, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд үзүүлэх техникийн туслалцааны чанарт хяналт тавих ажилд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Хэрэглээний програм хангамж нийлүүлэх гэрээ
2025-06-13
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Хэрэглээний програм хангамж нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Оффисын цэвэрлэгээний үйлчилгээ
2025-06-06
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг оффисын цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно. 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Дахин боловсруулсан усны ашиглалт, үнэ тарифын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, шаардлагатай нэмэлт зохицуулалтыг боловсруулах зөвлөх үйлчилгээ
2025-05-19
Монголын МСС нь Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий зөвлөх компаниудыг Дахин боловсруулсан усны ашиглалт, үнэ тарифын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, шаардлагатай нэмэлт зохицуулалтыг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Дахин боловсруулсан хаягдал ус ашиглахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ
2025-05-16
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжил, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Хаягдал ус дахин боловсруулах төсөлд холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

"ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УСЫГ ЦЭВЭРЛЭХ НЬ" ЦУВРАЛ ВЭБИНАР
2025-01-29
Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэхтэй холбоотой харилцаанд оролцогч төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн болон сургалтын байгууллагууд, түүнчлэн иргэд олон нийтэд зориулсан цуврал вебинарыг танилцуулж байна.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын хөрөнгийн менежментийг сайжруулах техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээний эхлэлийн уулзалт боллоо
2025-01-21
Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ) ОНӨААТҮГ-ын хөрөнгийн менежментийг сайжруулах техникийн туслалцаа үзүүлэхээр Компакт гэрээнд тусгасан. Энэхүү техникийн туслалцааг үзүүлэх зөвлөх үйлчилгээний эхлэлийн уулзалт өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын унд ахуйн усан дахь зэвийг арилгах урт хугацааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний эхлэлийн уулзалт боллоо
2025-01-15
“Усны үнэ цэн, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа”-ны хүрээнд  “Улаанбаатар хотын унд ахуйн усан дахь зэвийг бууруулах урт хугацааны төлөвлөгөө, зөвлөмж ” -ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн өнөөдөр уг зөвлөх үйлчилгээний эхлэлийн уулзалтаа хийлээ.

Монголын MСС-ийн Удирдах зөвлөлийн хурал боллоо
2024-12-24
Улаанбаатар хот, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн хурал 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Хурлыг Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат даргалж, Удирдах зөвлөлийн гишүүд болон Монголын МСС-ийн төслийн захирлууд, албаны бусад хүмүүс оролцов.