Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр усаа авч эхэллээ
2025-12-01
ХУДБҮ-ийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, үйлдвэрийн туршилт тохируулгын үе шат албан ёсоор эхэллээ. Тус үйлдвэр шинэ ТЦБ-аас өдөрт 50 мянга хүртэлх шоо метр, MNS 4943:2015 стандартад нийцсэн хаягдал усыг хүлээн авч, тоног төхөөрөмжийн туршилтын ажлыг эхлүүллээ. Хүлээн авсан усаа дахин боловсруулаад, ДЦС-уудын техникийн хэрэглээ буюу цамхаг хөргөх, үнс зайлуулахад зориулан нийлүүлэх юм.

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх асуудлаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд мэдээлэл өглөө
2025-08-19
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг “Хангарди” ордонд 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.