Монголын Мянганы сорилтын сан, Ус сувгийн удирдах газар хамтран “Дэлхийн Усны байгууллагуудын түншлэлийн конгресс”-т илтгэл тавилаа
2025-10-29

61d6bdcd Fbfc 44a9 998f B8a87309d5dc.jpg
ХБНГУ, Бонн хот, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр - Монголын Мянганы сорилтын сан (Mонголын МСС), Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ) хамтран НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн (UN-Habitat) харьяа Усны байгууллагуудын түншлэлийн дэлхийн холбоо (GWOPA)-оос“Эв нэгдлээр бүтээе: Хөгжин цэцэглэж буй хотуудын төлөөх хүчирхэг усны байгууллагууд”уриан дор 6 дахь удаагаа зохион байгуулсан “Дэлхийн усны байгууллагуудын түншлэлийн конгресс”-т амжилттай оролцлоо.

НҮБ-аас зарласан “Urban October” буюу “Тогтвортой хот байгуулалтын сар”-ын аяны хүрээнд ХБНГУ-ын Бонн хотод 2025 оны 10 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулсан тус Конгресст дэлхийн 70 гаруй орны 500 гаруй төлөөлөл биечлэн, 100 гаруй төлөөлөл цахимаар оролцсон бөгөөд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, төрийн байгууллага, хөгжлийн түншүүд болон олон улсын мэргэжилтнүүдийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал талбар болсон юм.

Монголын Мянганы сорилтын сан, УСУГ олон улсын индэрт

B282e733 7c52 4ddb B7c3 2b32194c23ba.jpg
“Дэлхийн усны байгууллагуудын түншлэлийн конгресс”-ын гурав дах өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал, УСУГ-ын Ерөнхий инженер Ж. Дагвасүрэн нар “Улаанбаатар дахь Усны ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийн нөлөө” сэдвээр хамтарсан илтгэл тавив.

Dd5cf910 13c5 4fe6 B51f Fff1becc33dc.jpg

Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал илтгэлээрээ усны байгууллагуудын түншлэл, эв нэгдлийн ач холбогдлыг онцолж, Усны Компактын хүрээнд хэрэгжүүлж буй түншлэлийн хөтөлбөрийн санаачилга нь Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэн,

“Усны байгууллагуудын түншлэлийн хөтөлбөр (WOP) бол зүгээр нэг төсөл биш, харин хүмүүсийг, системийг, байгууллагын соёлыг бүхэлд нь шинэчлэн өөрчилж буй хөдөлгөөн юм. Зөв түншлэл байвал мэдлэг усны урсгал шиг хүчтэй урсдагийг бид харж байна” хэмээн онцоллоо.

3b29942c 8637 44a5 Ab49 23e1b3fd430a.jpg


УСУГ-ын Ерөнхий инженер Ж. Дагвасүрэн УСУГ-т хэрэгжиж буй Усны Компактын хүрээнд хэрэгжүүлж буй Усны байгууллагуудын түншлэлийн хөтөлбөр (WOP) хөтөлбөрийн бодит үр дүн, байгууллагын ажилтнуудын техникийн чадавх, үйл ажиллагаа хэрхэн сайжирч буй талаар танилцуулж, хөтөлбөрийн үр дүнгүүдийг УСУГ-ын 2040 оны Стратегийн төлөвлөгөөнд зорилго болгон тусгаж, шинэчилснийг дурдав.

“Түншлэлийн хөтөлбөрийн үр дүнд УСУГ сүүлийн жилүүдэд байгууллагын хувьд хамгийн томоохонд тооцогдох шинэчлэл, өөрчлөлтийн менежментийг амжилттай хэрэгжүүлж чадсан” хэмээн онцоллоо.

9a8a4d64 33e1 4899 Bf11 3cac6d58859b.jpg

F1fb27ca Acce 43f6 972b A6a0713cf440.jpg

4d79b3cf 9287 4a23 9cde C3f96017dc25.jpg

71c45b7d B72a 4332 83d6 263281458d56.jpg

УСУГ-т хэрэгжиж буй Түншлэлийн хөтөлбөр (WOP)-ийн тухай

Усны Компактын гурван гол төслийн нэг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд 2023 оноос хэрэгжүүлж буй Усны байгууллагуудын түншлэлийн хөтөлбөр (WOP) нь Хөтөлбөрийн зохицуулагч байгууллага болох “VEi”-тэй хамтран Улаанбаатар хотын УСУГ-ыг Нидерланд улсын усны байгууллагуудтай холбож, техникийн болон институцийн чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Өнөөг хүртэл:
УСУГ-ийн 184 ажилтан Нидерландад сургалтад хамрагдсан,
•AquaRating үнэлгээгээр тодорхойлсон техникийн 11 чиглэлүүдээр ажиллаж байна,
Голландын мэргэжилтнүүдийн 6 удаагийн айлчлалыг УСУГ-т зохион байгуулж, сургалт, үнэлгээ, хамтарсан семинар зохион байгуулсан.

Мөн хөтөлбөрийн хүрээнд олон улсын симпозиум Улаанбаатар хотод зохион байгуулж, түншлэлийн хөтөлбөрийн үр дүнг танилцуулсан.

Монголын Мянганы сорилтын сан болон УСУГ-ын хамт олон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн (UN-Habitat) харьяа Усны байгууллагуудын түншлэлийн дэлхийн холбоо (GWOPA)-оос 6 дахь удаагаа зохион байгуулсан “Дэлхийн усны байгууллагуудын түншлэлийн конгресс”-т оролцсон нь Улаанбаатар хотын усны менежментийг тогтвортой, найдвартай, дэлхийтэй хөл нийлүүлсэн түншийн түвшинд хүргэх Монголын Усны Компактын “аялал”-ын нэгэн томоохон алхам байлаа.