ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УС УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-06-25
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 11 байгууллагын 13 төлөөлөл оролцож мэдээлэл авав.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Компакт гэрээний хэрэгжилтийн тухай баримтат кино бүтээх, видео зураг авах үйлчилгээ
2024-06-24
Компакт гэрээний хэрэгжилтийн тухай баримтат кино бүтээх, видео зураг авах үйлчилгээ

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Хурал, үйл ажиллагаа зохион байгуулах танхим түрээслүүлэх, кейтеринг үйлчилгээ үзүүлэх гэрээ
2024-06-17
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Хурал, үйл ажиллагаа зохион байгуулах танхим түрээслүүлэх, кейтеринг үйлчилгээ үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх даалгаварыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно. Тус худалдан авах ажиллагааг МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах ба Үнийн санал авах баримт бичиг нь эрх бүхий аливаа этгээдэд нээлттэй.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээ
2024-06-03
Монголын МСС нь Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий зөвлөх компаниудыг Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөлд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ
2024-05-30
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөлд дэмжлэг үзүүлэх Зөвлөхийн (зөвлөхийн тоо – 2 хүн) сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
2024-05-16
Өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганы урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Ц.Төрхүү болон албаны бусад хүмүүсийн хамт Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж байгуулж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд зочиллоо.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Усны үйлчилгээний хэрэглэгчийн мэдээллийн сан бүрдүүлж систем хөгжүүлэх зөвлөхийн үйлчилгээ
2024-05-16
Монголын МСС нь зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг Усны үйлчилгээний хэрэглэгчийн мэдээллийн сан бүрдүүлж, систем хөгжүүлэх зөвлөхийн үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудасны засвар, сайжруулалт хийх зөвлөхийн үйлчилгээ
2024-05-10
Монголын МСС нь зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг Монголын МСС-ийн цахим хуудасны засвар, сайжруулалт хийх зөвлөхийн үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Мэдээллийн технологийн болон оффисын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ
2024-05-09
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Мэдээллийн технологийн болон оффисын тоног төхөөрөмж нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Ус хангамж, ариутгах татуургын хэрэглэгчийн үйлчилгээний дижитал платформ хөгжүүлэх зөвлөхийн үйлчилгээ
2024-05-07
Монголын МСС нь зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг Ус хангамж, ариутгах татуургын хэрэглэгчийн үйлчилгээний дижитал платформ хөгжүүлэх зөвлөхийн үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно. Зөвлөх компанийг МСК-ын цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамж (https://www.mcc.gov)-д заасан Чадварын үнэлгээний аргаар шалгаруулна. Энэхүү урилга нь тус тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй.