Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
2024-05-16

442474016 761534516129782 7001866775150556809 N

-Бүтээн байгуулалтын ажил 56%-тай үргэлжилж байна-

Улаанбаатар хот, 2024 оны 5 дугаар сарын 16 - Өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганы урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш болон албаны бусад хүмүүсийн хамт Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж байгуулж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд зочиллоо.

442484551 761534692796431 1881987743397958975 N

АНУ-ын Элчин сайд Ричард Буанган Компакт гэрээг тууштай дэмжиж, бүхий л чухал үйл явдлууд дээр хамт байж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, бусад зочдод талархал илэрхийлээд,

“Өнөөдөр энэ төсөл АНУ, Монгол Улсын Гуравдагч хөршийн стратегийн түншлэлийн хамгийн бодитой биелэл болон хэрэгжиж байгаа нь бахдалтай байна. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хэрэгжиж буй хамгийн том нийгмийн баримжаат төслүүдийн нэг бөгөөд иргэдийн амьжиргааг сайжруулах, байгаль орчныг  хамгаалах, нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг АНУ тууштай дэмждэгийн нотолгоо юм.

Ус бол энэ том хотын ирээдүйд амин чухал үүрэгтэй. Энэхүү түншлэлээр бид Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны аюулгүй байдлыг шийдэхээр зорьж байгаа бөгөөд нийслэл Улаанбаатар хот, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжил цэцэглэлтэй үнэтэй хувьд нэмэр оруулах юм” хэмээн онцлов.

441298999 761533809463186 3306091199064599863 N

442412411 761534222796478 283241591898689012 N

441402721 761534492796451 6530609153445706918 N

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн хэрэгжилтийн явцын талаар товч мэдээлэл өглөө. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан энэхүү Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн унд, ахуйн хэрэглээний ус хангамжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.

442473900 761534106129823 8746016431266458972 N

Dsc05544

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа зочид энэ үеэр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав.

442474016 761534516129782 7001866775150556809 N

442464254 761533972796503 8354550921088293859 N

442485986 761534399463127 8787728549853681757 N

442474599 761534336129800 2802549137285408165 N

442467895 761533819463185 5998377315068643522 N

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Биокомбинат, Шувуун фабрикийн газрын доорх усны нөөцөд түшиглэн байгуулж буй шинэ эх үүсвэрээс олборлосон уснаас жилд 50 хүртэл сая куб метрийг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлж, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр, нийслэлийн ус хангамжийн хүчин чадал 50 гаруй хувиар нэмэгдэнэ.

Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд шав тавьснаас хойш эрчимтэй өрнөж, өнөөдөр 56 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2025 онд бүрэн дуусаж, туршилт тохируулгын ажил эхлэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар хариуцан ажиллана.

Одоогоос 6 жилийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпео нар Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан түүхтэй. Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд хэрэгжүүлж буй улаанбаатарчуудын усны хэрэглээг урт хугацаанд тогтвортой хангахад чиглэсэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг 2026 оны 3 сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэх юм. Компактын хүрээнд усны салбарын дэд бүтцийг сайжруулж, хууль эрхзүй, бодлого зохицуулалтын шинэчлэлүүд хийснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 орчим хувиар нэмэгдэх юм.

---- 000----