УСНЫ МЭДЭЭЛЛИЙН САН ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-09-20

Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар тогтоолоор батлагдсан Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Усны мэдээллийн сан хөгжүүлэх" зөвлөх үйлчилгээг Монголын Мянганы сорилтын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.

Unur Director

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд бохир устай холбоотой харилцаанд оролцогч төрийн болон хувийн хэвшлийн оролцогч талуудын мэдээлэл солилцох үйл ажиллагааг хялбаршуулах зорилго бүхий нэгтгэсэн мэдээллийн систем, суурь платформыг хөгжүүлэх ажлыг “АСТВИШН” ХХК гүйцэтгэхээр шалгарч, гэрээ байгуулан, ажлаа эхлүүлээд байна.

Dsc07461

Энэ хүрээнд Монголын МСС болон АСТВИШН ХХК хамтран төслийн эхлэлийн уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Баасан гарагт Millennium Plaza зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Dsc07443



Үр дүнд нь АСТВИШН компани мэдээллийн системийг хөгжүүлэх ажлын аргачлал, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг БХБЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, ЗГХА Усны газар, МХЕГ, УСУГ, ХСУХАТАҮЗЗ, Туул голын сав газрын захиргаа, Монголын Арьс ширний холбоо, Ноос, ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо зэрэг холбогдох байгууллагын төлөөлөлд танилцуулж, тэдний санал зөвлөмжийг авлаа. Оролцогчид энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаад талархахын сацуу шаардлагатай, холбогдох мэдээллээр ханган, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Гэрээлэгч нь энэхүү мэдээллийн системийг 16 сарын хугацаанд хөгжүүлэн Усны газарт хүлээлгэн өгөх юм.

Dsc07449