Тодруулга
Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.
Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу.

УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН НИЙГЭМ, ЖЕНДЭРИЙН МЭРГЭЖИЛТЭН
Дуусах огноо: 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Үндсэн үүрэг хариуцлага:
- Төслийн тусгай шаардлагыг ойлгох чадвартай байх,
- Төсөлтэй холбоотой сарын явцын тайлан, Шалгуур үзүүлэлт хянах хүснэгт болон бусад баримт бичиг, тайлан зэрэг шаардлагатай бичиг баримтыг бэлтгэх,
- Төслийн хүрээнд талбайг шалгаж, талбайтай холбоотой ажлыг гүйцэтгэх,
- Монгол ажилтнуудад танилцуулга, сургалт явуулах,
- Талбайн нийгмийн асуудлын менежмент, хяналт шалгалт, хяналттай холбоотой бүх асуудлыг бүртгэх,
- Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан үр дүнтэй мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, хүргэх,
- Оролцогч талуудын хамтын нийгэмлэгтэй холбоотой үйл ажиллагааны мөрөөр хяналт тавих,
- Оролцогч талууд, ТББ-уудтай харилцах харилцааг хангах.
Сонгон шалгаруулах шалгуур:
- Нийгмийн ухааны чиглэлээр бакалавраас доошгүй, магистрын зэрэгтэй бол давуу тал болно.
- Хамтран ажиллах, харилцааны соёлтой, эерэг хандлагатай,
- Мэдээлэх ур чадвартай,
- Word, Excel гэх мэт шаардлагатай төслийн баримт бичгийг бэлтгэхэд хангалттай компьютерын ур чадвар.
- Ажлын урт (илүү) цагаар ажиллах чадвартай, барилгын талбайд ажиллах чадвартай байх
Хэлний ур чадвар:
- Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй,
- Турк хэлний мэдлэгтэй бол давуу тал,
Ажлын гол ур чадвар:
- Инженер, Захиалагч, Төрийн байгууллага, ТББ, Хороо, дүүргийн албан тушаалтнууд гэх мэт төслийн бүх оролцогч талуудтай сайн харилцаа тогтоох чадвартай, төлөвшсөн харилцааны ур чадвартай.
- Нийгмийн эрсдэл, жендэрт суурилсан асуудлын талаар сайн ойлголттой байх, жендэрт суурилсан хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт, Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар мэдлэгтэй байх,
- Олон улсын ОУСК-ын стандартын мэдлэг,
- Ажлын зохион байгуулалт, хувийн сахилга бат,
- Суралцах чадвар сайтай.
Ажлын туршлага:
- Нийгмийн төсөлд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
Холбоо барих: zerrin.alatas@mapa.group / Зеррин Алатас “Нийгэм, жендэрийн менежер”/
###
Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.