
БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх
Гэрээний дугаар: MCA-M/ICS/013
Улаанбаатар хот, Монгол Улс
2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх бөгөөд төслийн инженерийн нарийвчилсан зураг төсөл зохиох үе шатанд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллгааны суурь судалгаа, газрын кадастрын хэмжилт болон зураглал, төслийн нөлөөлөлд өртөх иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн тооллогын ажлыг Олон улсын санхүүгийн корпорацийн стандартад нийцүүлэн Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс олон улсын зөвлөх үйлчилгээгээр дамжуулан гүйцэтгэсэн.
Монголын МСС-аас Төсөл хэрэгжүүлэх хуваарьтай уялдуулан ус хангамжийн дэд бүтцийн барилга угсралтын ажил эхлэхээс өмнө буюу 2021 оны 1-3 дугаар улирлуудад ус дамжуулах шугам хоолойн трассын дагуух газар чөлөөлөлтийн үйл ажиллагааг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албадтай хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Монголын МСС нь i) төслийн Нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явцад Монголын МСС-тай хамтран хяналт тавих; ii) дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах төслийн оролцогч талуудтай хийх уулзалт, зөвшилцөл зэрэг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх; iii) хэрэгжүүлэгч байгууллагаас Монголын МСС-д хүргүүлэх бүх шатны тайланг боловсруулахад дэмжлэг үзүүлэх мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий, Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах хувь хүмүүсийг, энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Тус сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.
Бие даасан зөвлөх нь дараах ур чадвар, ажлын туршлагад тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Газар ашиглалтын менежмент, барилгын инженер, хот төлөвлөлтийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Монгол Улсад газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, оролцогч талуудын оролцоог хангах чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Газар зохион байгуулалт, хот, суурин газрын газар ашиглалт, төлөвлөлтийн чиглэлээр 12-оос доошгүй жил мэргэшин ажилласан тэр дундаа Олон улсын санхүүгийн корпорацийн Гүйцэтгэлийн стандартууд, Дэлхийн Банкны “Байгаль орчин, нийгмийн хамгааллын бодлого”, Азийн Хөгжлийн Банкны “Хамгааллын бодлогын баримт бичиг”-ийн дагуу Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулж байсан туршлагатай байх.
Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт болон саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.
Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for RCQ for Individual Consultant to Support the Implementation of RAP” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан, цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр, Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.
Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.
Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын орон нутгийн цагаар 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг (RCQ)-т заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН