Э.СОДОНТОГОС: УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ БИДЭНД ЮУ ҮЛДЭЭХ ВЭ?

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Зориг Сангаас хөтлөн явуулдаг #LIVEWITHZF цуврал фэйсбүүк ярилцлагын зочноор уригдан оролцов. Тэрбээр Монголын Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж буй Усны Компакт гэрээ болон усны хариуцлагатай, зүй зохистой хэрэглээний талаар мэдээлэл хуваалцлаа.
Эх сурвалж: https://mca-mongolia.gov.mn/
Ц.ТӨРХҮҮ: НИЙСЛЭЛД УСНЫ ХЭРЭГЛЭЭ МЭДЭГДЭХҮЙЦЭЭР НЭМЭГДЭЭГҮЙ

Ус сувгийн удирдах газар хоногт дунджаар 145,000-155,000 шоо метр усыг долоон эх үүсвэрээс олборлон Улаанбаатар хотын хэрэглэгчдийг унд, ахуйн шаардлага хангасан усаар хангадаг. Түүнчлэн 160,000-170,000 шоо метр бохир усыг төв цэвэрлэх байгууламж руу татан зайлуулдаг байна.
Засгийн газраас зарим өрх, ААН-ийн усны төлбөрийг ирэх оны долдугаар сар хүртэл чөлөөлсөнтэй холбоотойгоор усны хэрэглээ нэмэгдсэн эсэхийг УСУГ-ын дарга Ц.Төрхүүгээс тодруулахад "Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор усны хэрэглээ мэдэгдэхүйц байдлаар нэмэгдээгүй. Өнгөрсөн хоногт 145,800 шоо метр ус олборлож, түгээсэн нь энгийн үетэй харьцуулахад үл ялиг нэмэгдсэн дүн. Төв цэвэрлэх байгууламжийн хувьд өчигдөр 174,000 шоо метр ус хүлээн авсан байгаа нь мөн л энгийн үетэй ойролцоо үзүүлэлт.
Эх сурвалж: https://ikon.mn/
УСУГ: УСНЫ ҮНИЙГ ТЭГЛЭСНЭЭР ХЭРЭГЛЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

Засгийн газраас цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл тэглэсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэн бол усны хэрэглээ ямар түвшинд байгааг Ус сувгийн удирдах газраас тодрууллаа.
Усны үнийг тэглэсэн Засгийн газрын тогтоол гарснаас хойш 3-4 хоног өнгөрөхөд нийслэлчүүдийн хэрэглээнд ямар ч өөрчлөлт ороогүй. Улаанбаатар хот хоногт 145-155 мянган шоо метр ус хэрэглэдэг. Хэрэглээ энэ түвшиндээ байгаа.
Мөн нийслэлийн хэмжээнд хоногт 160 мянган шоо метр бохир ус татан зайлуулдаг. Ачаалал хэвийн түвшиндээ байна гэж УСУГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Солонго мэдээллээ.
Эх сурвалж: https://gogo.mn
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТОДРУУЛНА

Жилийн өмнө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Харин Эрчим хүчний яам энэ сард багтаан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болжээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Ховд гол, Шижигтийн хавцалд усан цахилгаан станц барих бүх бэлтгэл хангагдсаныг мэдэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар баруун бүсэд 390 мянга гаруй хүн оршин суудаг бөгөөд эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортолдог юм. Төлөвлөснөөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулна. Энэхүү усан цахилгаан станц баригдсанаар баруун бүсийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэж салбарынхан нь үздэг.
Гүйцэтгэгч шалгарснаар ирэх оноос барилга угсралтын ажил эхлэх боломжтой болох юм.
Эх сурвалж: https://news.mn/
ТАНИН МЭДЭХҮЙ
ГУРВАН ХАВЦАЛЫН ДАЛАН

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том инженерийн байгууламжийн төсөлд тооцогдож байна. Энэхүү "Гурван Хавцалын Далан" буюу Усан Цахилгаан Станц (УЦС) нь Хятадын Хэбэй аймгийн Янцзай буюу Хөх мөрөн дээр 20 гаруй жил, гадаад дотоодын инженерүүд, мэргэжилтэнүүд 40,000 ажилчин ангийн хүч хөдөлмөр шингэж, 32 тэрбум ам.долларын өртөгөөр босжээ. Боомтын өндөр 180 м буюу 60 давхар, 3 секцээс бүрдэх ба тус бүр нь 700 метр урттай том машин заалтай нэг зааланд 14 том турбин генератор суурилуусан бөгөөд нийт боомтын урт нь 2.3 км.
Нэг турбин генератор нь 700 мегаваттын гаргана. 3GD УЦС-д 32 ш турбинтай бөгөөд нийт суурилдагсан хүчин чадал нь 20,000 МегаВатт. Энэ нь Их Британийн бүх атомын цахилгаан станцыг нийлүүлснээс 2 дахин их юм. Энэхүү УЦС нь Янцзай голын савд байгаа Чонгчунг, Ухань, Шанхай зэрэг том хотууд болон нийт 50,000,000 хүн амыг цахилгаанаар хангаж, 15,000,000 хүн амыг үерийн аюулаас хамгаалж, сав газрын дагуух хүн ам, хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэр, уул уурхайн ус хангамжийг шийдвэрлэжээ. Жил бүр дотоод гадаадын 3.3 сая жуулчид энэхүү асар том "Three Gorges Dam" project - ийг үзэхээр энд ирдэг байна.
Эх сурвалж: Монгол Улсын усны салбар фэйсбүүк групп