
УСНЫ ХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛГЫН ХАРИУГ СОНСОНО

2020 оны 11 дүгээр сарын 27-ны Баасан гарагт 10.00 цагаас болох УИХ-ын чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
Эх сурвалж: http://parliament.mn/n/ompo
УСНЫ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАГ ТУХАЙД НЬ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Усны зохицуулах зөвлөл) нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйлчилгээний цар хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт, холбогдох материалыг үндэслэн орон сууцны ашиглалтын 10 байгууллагын хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, нийт 2500 айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын үйлчилгээнд хамруулах нөхцөлийг бүрдүүлсэн болно. Цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон иргэд, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг info@wsrc.mn хаягаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.
Эх сурвалж: https://www.wsrc.mn/new/mn/news/613
“ЗАРДАЛ НӨХӨХ ТӨЛӨВЛӨГӨӨ” БОЛОН “ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УСЫГ УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ХЭЛЭЛЦЭХ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТУУДЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Мянганы Сорилтын сан (Монголын МСС) зайнаас ажиллах горимд шилжин үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 19 болон 20-ны өдрүүдэд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК), Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Усны зохицуулах зөвлөл), Монголын МСС-ийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулан “Зардал нөхөх төлөвлөгөө” болон “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэлэлцэх олон талт уулзалтуудыг цахимаар зохион байгууллаа.
Эх сурвалж: https://www.mca-mongolia.gov.mn/news/press-news/meeting-on-CRP-and-IPP
“АСТРА ВИЛЛА”, “ЖЕНЕРАЛ ТАУН” ХОТХОНЫ УСНААС ЭМГЭГ ТӨРӨГЧ НЯН ПРОТЕЙ ИЛЭРЧЭЭ

“Астра вилла”, “Женерал таун” хотхоны оршин суугчдаас энэ сарын эхээр Мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн гомдлын дагуу дээж авч, лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол стандартад заасан дээд хэмжээнээс их, болзолт эмгэг төрөгч нян протей илэрчээ. Иймд оршин суугчдыг өдөрт 2 удаа ундны цэвэр усаар хангах ажлыг МХЕГ, УСУГ–тай хамтран зохион байгуулж, худгийг лайдах, халдваргүйжүүлэх, усан санг угааж халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлэн, хяналт тавин ажиллаж байна.
Эхсурвалж: http://inspection.gov.mn/new/?p=3034
АХУЙН БОЛОН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

Улсын онцгой объектуудын бэлэн байдал, ундны усны аюулгүй байдал, ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цэвэрлэгээний түвшинд МХЕГ-ын Шуурхай штабаас хяналт шинжилгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд Төв цэвэрлэх байгууламж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бохир ус орох, гарах хэсгээс дээж авч, ХАБҮЛЛ-д хими, нян судлал, НЭМҮТ-ийн Полимиелитын лабораторид Коронавирусын (COVID-19) RNA илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна.
“Хүрээлэн буй орчинд нийлүүлэх дахин боловсруулсан бохир ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартын шаардлага хангаж байна. Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус хүлээн авах хотын болон шинэ захын насос станц, лаг усгүйжүүлэх байгууламжийн хэсэг, механик цэвэрлэгээ хийсний дараа, бохир ус цэвэрлэгдээд гарах хэсэгт хлоржуулах үйл ажиллагаа хийгдэж байна.
“Эх сурвалж: http://inspection.gov.mn/
Жич: Энэхүү долоо хоног тутмын мэдээллийн хуудсын өнөөдрийн болон өмнөх долоо хоногийн дугаарыг манай цахим хуудсын Хэвлэл хэсгээс PDF хувилбараар унших болон татаж үзэх боломжтой.