
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2022 оны 10 дугаар сарын 13-ны 17.00 цаг
МЕХАНИК ИНЖЕНЕР - ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ
Ус дахин боловсруулах үйлдвэрээс дулааны цахилгаан станцууд хүртэлх үндсэн ус дамжуулах шугам хоолой, үндсэн шугамаас салаалан Дулааны цахилгаан станцуудын хашаанд орсон салбар шугам хоолой, станц доторх хөргөлтийн цамхгуудад хүрсэн салбар шугам хоолойн угсралт суурилуулалтын ажил, үндсэн болон салбар шугам хоолойнуудад суурилагдах хаалт, хавлага ба насос зэрэг аливаа механик тоноглолуудын угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажлуудад оролцож, хяналт тавих, Дулааны цахилгаан станцууд болон насос станцын (Дулааны цахилгаан станц 4 дээр түүхий усны насос станц, Дулааны цахилгаан станц 3-ын хажууд өргөлтийн насос станц, Ус Дахин Боловсруулах Үйлдвэр дээрх насос станцууд) шугам хоолойн холболт, насосууд шинээр суурилуулах (Дулааны Цахилгаан Станц -3-ын зуухан цех дотор, Дулааны Цахилгаан Станц-4 дээр түүхий усны насос станц, Дулааны цахилгаан станц 3-ын хажууд өргөлтийн насос станц, Ус дахин боловсруулах үйлдвэр (технологийн тоног төхөөрөмжүүд) дээрх насос станцууд г.м ажлын байруудад) дамжуулах системийн механик тоноглолууд, Дулааны цахилгаан станцуудын өөрчлөлт, шинэчлэлтийн ажлын механик тоноглолууд (антискалант тунлагч төхөөрөмжүүд), Ус дахин боловсруулах үйлдвэрийн механик тоноглол, эд ангиудын угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажилд оролцож, хяналт тавих үүрэгтэй. Механик инженер нь Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд тайлагнана.
Үндсэн ажил үүрэг
- Барилга угсралтын ажил эхлэхийн өмнө болон үргэлжлэх үед Дулааны цахилгаан станцууд дээр хийгдэх ажлуудын болон дамжуулах системийн зураг төслийг уншиж, танилцан Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал болон багтаа инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг өгч ажиллана.
- Зураг төслийн шаардлага, үндэслэл, нарийвчилсан зураг төслийг хянах, УДБҮ-ийн нарийвчилсан зураг төслийг шаардлагад нийцсэн эсэхийг магадлах, үйлдвэрийн болон дамжуулах системийн (шаардлагатай бол Улаан номны гүйцэтгэгч угсралтын ажлын зураг хийнэ) барилгын ажил болон зураг төслийн батлуулахад Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд туслах.
- Төслийн талбайгаар байнгын үзлэг шалгалт хийнэ. Үүнд, дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу, ДЦС-3-ын дэргэдэх Өргөлтийн насос станц, ДЦС-уудын талбай, УДБҮ-ийн талбайд механик тоног төхөөрөмж, эд ангиуд угсарч, суурилуулах, барилга угсралтын ажилд үзлэг шалгалт хийнэ. Угсралт суурилуулалтын ажлын явц болон түүнтэй холбоотой асуудлуудыг (буруу угсралт, хөдөлмөр хамгааллын асуудлууд, засварлах шаардлагатай угсралтын ажлууд, угсралтын ажлын талбай бэлтгэх, орон нутгийн норм, дүрэм журам, стандартын дагуу бус угсралт хийгдсэн тохиолдолд) Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд тогтмол мэдээлнэ.
- Хөтөлбөрийн менежментийн зөвлөхтэй (Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (ХМЗ) нь ФИДИК-ийн гэрээний нөхцөлөөр Инженерийн үүрэг гүйцэтгэнэ) харилцан уялдаатай ажиллаж, төслийн хэрэгжилтийн талаар өдөр бүр Захирлуудад мэдээлэл өгөх. Ингэхдээ, төслийн талбайд үүсэн буй асуудлыг товч тоймлохоос гадна угсралт суурилуулалтын ажлын явцын нарийвчилсан тайланг баталгаажуулах зургууд болон төслийн талбайд хийгдсэн хэмжилтүүдийн үр дүнг оруулан бэлтгэнэ.
- ФИДИК-ийн инженерийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчидтэй хийж буй уулзалтад тогтмол оролцон, хурлын тэмдэглэл үйлдэж, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд мэдээлнэ.
- Төслийн хуваарь зохицуулагчид (гэрээлэгч ба ХМЗ) хугацааны хэрэгжилтийг хянахад хамтран уялдаатай ажиллана.
- ФИДИК-ийн инженертэй хамт төслийн талбай дээр хүргэгдсэн механик тоног төхөөрөмж, эд ангийн үзлэг шалгалт хийнэ.
- Аливаа нэхэмжлэл, давтан хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу Инженерийн хийсэн тооцоог хянах.
- Гүйцэтгэгч зураг төслийн зарим үзүүлэлтийг өөрчлөх, талбайд гарсан бодит нөхцлөөс хамаарч хянах шаардлагатай талаар Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд мэдэгдсэн тохиолдолд Зураг төслийн авторууд болон ФИДИК-ийн инженертэй төслийн талбайд үзлэг шалгалт хийхэд оролцоно.
- Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга, стратегийг боловсруулан Хаягдал ус дахин төслийн захиралд тайлагнах.
- Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын удирдлаган дор, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэнтэй хамтран техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх, гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулахад шаардлагатай техникийн туслалаа үзүүлэхээс гадна ажлын даалгавар боловсруулах, хэрэгжүүлэгч байгууллага, худалдан авах ажиллагааны төлөөлөгч, Монголын МСС-гийн ажилтнууд болон холбогдох бусад талуудтай уялдаа холбоотой ажиллах
- Зураг төсөл, барилга угсралтын ажилтай холбогдуулан Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах, зөвшөөрөл авах аливаа ажлыг зохион байгуулахад оролцох.
- Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (ФИДИК инженер) болон гүйцэтгэгчдийн сар тутмын тайланг хянах.
- Техникийн аудитад шаардлагатай хурлын тэмдэглэл буюу ач холбогдол бүхий бусад бичиг баримтын бүртгэлийг хөтлөх.
- Хаягдал ус дахин төслийн захирлаас даалгасан тухай бүрт төслийн талбайн ажилтай танилцаж, холбогдох тайланг бэлдэх.
- Хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн явцын тайланг үнэлэхийн зэрэгцээ төсөл, үйл ажиллагааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх.
- Улаанбаатар хотод байрлах МСК-ын мэргэжилтнүүд болон Вашингтон хот дахь техникийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах.
- МСК-ын Хараат бус инженерүүд, чиглэл хариуцсан захирлууд болон усны салбарын дэд бүтцийн ажилд оролцож бусад хандивлагч талуудтай уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах. МСК-аас хүсэлт гаргасан тохиолдолд, МСК-ын Хараат бус инженерт ажил үүргээ гүйцэтгэхэд туслах, түүний дотор хээрийн ажил гүйцэтгэх боломжоор хангах.
- Хаягдал ус дахин төслийн захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Механик инженер, процессын инженер, эрчим хүчний инженерийн болон бусад холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
- Мэргэжлийн холбогдох зэрэг, гэрчилгээтэй байх.
Ажлын туршлага:
- Механик инженер, процессын инженер, чанарын хяналтын инженер, зураг төсөл инженерчлэлийн төсөлд дор хаяж 5 жил ажилласан туршлагатай байх.
- Процесс инженерчлэлийн төслийн менежмент, зохион байгуулалтад оролцож байсан бодит туршлагатай, ингэхдээ дэд бүтэц эсхүл үйлдвэрлэлийн үе шаттай холбоотой төсөлд дор хаяж 3 жил ажилласан байх. Ус хангамжийн систем, хаягдал ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын чиглэлээр инженерчлэлийн болон барилгын менежментийн туршлагатай бол давуу тал болно.
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай байх.
- Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилт бүхий барилга угсралт, дэд бүтцийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Microsoft Office, AutoCAD зэрэг зураг төсөл, тооцооллын мэргэжлийн програм хангамж ашиглах өндөр чадвартай байх.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Хэлэлцээ хийх өндөр ур чадвартай, итгэлийг төрүүлж, итгэлцлийг бий болгож чаддаг байх.
- Зарчимч, үнэнч шударга, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай байх.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргах чадвартай байх.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.