МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2023-09-09

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Улаанбаатар, 2022 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр Монголын МСС-ийн “Туул” танхимд амжилттай болж өнгөрлөө.

1

Хуралд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Удирдах зөвлөлийн гишүүд, МСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тина Юү, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал (интерим) Д.Энхжаргал, Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Хулан, Гүйцэтгэх захирлын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхтунгалаг болон холбогдох захирлууд, албаны бусад хүмүүс оролцов.

2

Хурлын үеэр шинээр томилогдсон Хуулийн ерөнхий зөвлөх Маравдоржийн Доржхандыг Удирдах зөвлөлд танилцууллаа. Хуулийн ерөнхий зөвлөх нь Монголын МСС-ийн Удирдлагын баг болон Удирдах зөвлөлд хууль, эрх зүйн асуудлаар бодлогын зөвлөгөө өгөх, санал боловсруулах үндсэн үүрэгтэй бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг.

Энэ удаагийн хурлаар МСК-аас ирүүлсэн Компакт гэрээний Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд Засгийн газрын санхүүжилт, татварын хуваарьтай холбогдуулан оруулах өөрчлөлтийн тухай МСК-ын саналтай танилцан, холбогдох үүргийг өгч шийдвэр гаргалаа.

3 3

Мөн Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал (интерим) Д.Энхжаргал, Гүйцэтгэх захирлын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхтунгалаг нар Монголын МСС-ийн 2022 оны 3 дугаар улирлын ажлын төлөвлөгөөний биелэлтийн явц, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулав.

4

Түүнчлэн Монголын МСС-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-нээс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд хэрэгжүүлэх Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2022 оны 4 дугаар улирлын санхүүжилтийн төлөвлөгөө, Дотоодын аудитын 2022 оны төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийг тус тус хэлэлцэн батлав.

Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Гадаад харилцааны сайд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 18 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.