Байгаль орчны 21 залуу мэргэжилтэн Монголын Мянганы сорилтын сангаар зочиллоо
2020-09-27

Edited Zorig San

Улаанбаатар хот, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр - “Зориг сан”-гийн санаачлан хэрэгжүүлж буй орон нутгийн байгаль орчны манлайлал хөтөлбөрт 21 аймгаас сонгогдон оролцож буй байгаль орчны 21 залуу мэргэжилтэн Монголын Мянганы сорилтын сангаар зочилж, байгууллагын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөртэй танилцлаа.