ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ: Ус ашиглалтын байгууллагын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ
2022-09-02

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Ус ашиглалтын  байгууллагын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/CF/WSSA/CS/04

Монгол Улс, Улаанбаатар хот
2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус зөвлөх үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичгийг МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) авч, танилцах боломжтой.

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;

Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;

Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.

Монголын МСС нь Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий зөвлөх компаниудыг Ус ашиглалтын байгууллагын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.

Зөвлөх компанийг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Чанар, үнийн хосолмол үнэлгээний аргачлалын дагуу шалгаруулах бөгөөд энэхүү урилга нь тус тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй. МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжийг https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines холбоосоор хандан авах боломжтой.

Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээд Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг https://bit.ly/3At5Yk4 холбоосоор хандан бүртгүүлснээр татаж авах, эсхүл ““Request for RFP for Consulting Service for Water Operators’ Partnership Facilitation” гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан, цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр хүлээн авна. Ийнхүү хүсэлт илгээн, бүртгүүлснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.

Тендерийн өмнөх уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна. Тендерт оролцогчид
https://bit.ly/3R5kYvA цахим холбоосоор бүртгүүлэн оролцох боломжтой.

Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 14:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөх компаниудад хүргүүлнэ.

Зөвлөхийн саналыг 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагаас өмнө Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан цахим холбоосоор хүлээн авна. Мэдээллийг зөвхөн цахим холбоосоор хүлээн авах ба хугацаа хоцорсон, эсхүл цахим шуудангаар ирүүлсэн саналаас татгалзана. 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН 

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ #1

ТОДРУУЛГА БА ТОДРУУЛГЫН ХАРИУЛТ #1

ТОДРУУЛГА БА ТОДРУУЛГЫН ХАРИУЛТ #2

ТЕНДЕРИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

ТОДРУУЛГА БА ТОДРУУЛГЫН ХАРИУЛТ #3

ТЕХНИКИЙН САНАЛЫН НЭЭЛТИЙН ТЭМДЭГЛЭЛ

САНХҮҮГИЙН САНАЛЫН НЭЭЛТИЙН ТЭМДЭГЛЭЛ