
БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Бие даасан хуулийн зөвлөхийн үйлчилгээ
Гэрээний дугаар: MCA-M/ICS/012
Улаанбаатар хот, Монгол Улс
2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
Монголын МСС нь мэргэшсэн хуулийн үйлчилгээ үзүүлэх, Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангахуйц мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Тус сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.
Бие даасан зөвлөх нь дараах ур чадвар, ажлын туршлагад тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Хуулийн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Шүүхэд төлөөлөх эрхтэй байх;
- 10-аас доошгүй жил шүүхийн маргаан шийдвэрлэхэд оролцож байсан, хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах, ялангуяа шүүх ажиллагаатай холбогдох баримт бичгийг боловсруулж байсан туршлагатай байх;
- Хөдөлмөрийн тухай хуулиар мэргэшсэн байх зэрэг багтана.
Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт болон саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.
Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for RCQ for Individual External Legal Counsel” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.
Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.
Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын цагаар 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагаас өмнө Зөвлөх үйлчилгээнд санал ирүүлэх урилга (RCQ)-д заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН