
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Компьютер нийлүүлэх гэрээ
Гэрээний дугаар: MCA-M/PROC/030
Улаанбаатар хот, Монгол Улс
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.
Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд ингэхдээ Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлнэ. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон аливаа эрхийг хэрэгжүүлэх, МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй юм. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov) болон Монголын МСС-ийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг компьютер нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.
Тус худалдан авах ажиллагааг МСК-ын Төсөл, Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журамд заасан Харьцуулалтын аргачлалын дагуу сонгон шалгаруулах ба Үнийн санал авах баримт бичиг нь эрх бүхий аливаа этгээдэд нээлттэй.
Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компани “Procurement of Computers” гэсэн гарчигтай, компанийн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Үнийн санал авах баримт бичиг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.
Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягаар тус тус ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цагаас өмнө үнийн санал ирүүлэх баримт бичиг авах хүсэлт гаргасан компаниудад хүргүүлж, хувийг Монголын МСС-ийн цахим хуудаснаа байршуулна.
Үнийн саналыг Улаанбаатар хотын цагаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас өмнө Үнийн санал авах баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авах ба хоцорч, эсхүл хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН