Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах тухай
2020-04-02

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

 

Улаанбаатар хот, Монгол Улс

2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

 

Зардал нөхөх төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх

бие даасан зөвлөхийн үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/ICS/009

 

АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) болон Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээнд гарын үсэг зурсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү тендерийн баримт бичиг дэх гэрээний маягтад заасан шаардлагын дагуу тус гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой аливаа санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавих аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ болон холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудаснааc (www.mcc.gov) танилцаж болно. 

Компакт гэрээний дагуу хэрэгжүүлэх Ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд харилцан уялдаа холбоо бүхий дараах гурван үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Эдгээр нь:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийн хамт барьж байгуулах төсөл;
  • Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчин, чадавхийг сайжруулах төсөл зэрэг болно.

Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн Зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын болон төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, засвар үйлчилгээ болон элэгдэл хорогдлын зардлыг УСУГ-ын цэвэр, бохир усны тарифын орлого болон татаасаар бүрэн нөхдөг болсон байх Зардал нөхөх төлөвлөгөөг боловсруулахад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд техникийн туслалцаа үзүүлнэ.

Монголын МСС нь Зардал нөхөх төлөвлөгөөний төсөл, түүнийг боловсруулахад шаардлагатай судалгааг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах хувь хүмүүсийг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.

Бие даасан зөвлөх нь дараах ур чадвар, ажлын туршлагад тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

 

1) Багийн ахлагч/УСУГ ОНӨААТҮГ-ын зардал нөхөх шинжилгээг хариуцсан усны эдийн засагч, санхүүгийн шинжээч (Зөвлөхийн тоо -1):

  • Санхүү, эдийн засгийн болон холбогдох бусад чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Усны салбарын байгууллагад болон/эсвэл орон сууц нийтийн аж ахуйн байгууллагад эсвэл түүнтэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад (УСУГ-т ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно) 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай, байгууллагын бодлого тодорхойлох, төсөв төлөвлөх, санхүүгийн дүн шинжилгээ хийх, ялангуяа байгууллагын санхүүгийн удирдлага, стратегийн болон бизнесийн төлөвлөгөө боловсруулахад холбогдох дүн шинжилгээ хийх, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах зэрэг ур чадвартай байх;
  • Монгол хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний чадвартай байх;
  • Microsoft Excel программыг ахисан түвшинд хоёроос доошгүй жил ашигласан туршлагатай байх (санхүүгийн загварчлал боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно);
  • Олон улсын донор байгууллага эсвэл засгийн газрын болон нийслэлийн харьяа байгууллагад нэгээс дээш төсөл, хөтөлбөрийн зөвлөхөөр эсвэл бүтэн цагаар ажиллаж байсан туршлагатай байх;

 

2) ОСНААУГ, ОНӨААТҮГ-ын зардал нөхөх шинжилгээг хариуцсан усны эдийн засагч, санхүүгийн шинжээч (Зөвлөхийн тоо -1):

  • Санхүү, эдийн засгийн болон холбогдох бусад чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Усны салбарын байгууллагад болон/эсвэл орон сууц нийтийн аж ахуйн байгууллагад эсвэл түүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад (ОСНААУГ ОНӨААТҮГ-т ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно) 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, байгууллагын бодлого тодорхойлох, төсөв төлөвлөх, санхүүгийн дүн шинжилгээ хийх, ялангуяа байгууллагын санхүүгийн удирдлага, стратегийн болон бизнесийн төлөвлөгөө боловсруулахад холбогдох дүн шинжилгээ хийх, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах зэрэг ур чадвартай байх;
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний ур чадвартай байх;
  • Microsoft Excel программыг ахисан түвшинд хоёроос доошгүй жил ашигласан туршлагатай байх (санхүүгийн загварчлал боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно);
  • Олон улсын донор байгууллага эсвэл засгийн газрын болон нийслэлийн харьяа байгууллагад нэгээс дээш төсөл, хөтөлбөрийн зөвлөхөөр эсвэл бүтэн цагаар ажиллаж байсан туршлагатай байх;

 

3) Улаанбаатар хотын хувийн хэвшлийн ОСНАА-н газруудын зардал нөхөх шинжилгээг хариуцсан усны эдийн засагч, санхүүгийн шинжээч (Зөвлөхийн тоо -1):

  • Санхүү, эдийн засаг болон холбоглох чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Усны салбарын байгууллагад болон/эсвэл орон сууц нийтийн аж ахуйн байгууллагад эсвэл түүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, байгууллагын бодлого тодорхойлох, төсөв төлөвлөх, санхүүгийн дүн шинжилгээ хийх, ялангуяа байгууллагын санхүүгийн удирдлага, стратегийн болон бизнесийн төлөвлөгөө боловсруулахад холбогдох дүн шинжилгээ хийх, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах зэрэг ур чадвартай байх;
  • Монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайтай байх;
  • Microsoft Excel программыг ахисан түвшинд хоёроос доошгүй жил ашигласан туршлагатай байх (санхүүгийн загварчлалын хүрээнд ашигласан туршлагатай бол давуу тал болно);
  • Олон улсын донор байгууллага эсвэл засгийн газрын болон нийслэлийн харьяа байгууллагад нэгээс дээш төсөл, хөтөлбөрийн зөвлөхөөр эсвэл бүтэн цагаар ажиллаж байсан туршлагатай байх;

Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт болон саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for RCQ for Individual Consultant Selection-[сонирхож буй албан тушаалын нэр оруулах]” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

Энэхүү сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 11.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com  цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуултын хариулт, тодруулгыг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 11.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.

Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын цагаар 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан зааврын дагуу ирүүлнэ. Ингэхдээ хүсэлт гаргаж буй албан тушаалын нэрийг дурдсан байна. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба хоцорч, эсхүл хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахаас татгалзана.

 

 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН