БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
2023-05-09

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ 

Монголын Мянганы сорилтын сан, Үндэсний статистикийн хороо хооронд байгуулсан хэрэгжүүлэгч байгууллагын гэрээний хүрээнд Ус хэрэглэгчдийн төлбөр төлөх чадавхын судалгаанд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/ICS/025

Улаанбаатар хот, Монгол Улс

2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ, бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх эсвэл Компакт гэрээний хөрөнгө оруулалтын санхүүжилтээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой. 

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн  хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.

Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Монголын Мянганы сорилтын сан, Үндэсний статистикийн хороо хооронд байгуулсан хэрэгжүүлэгч байгууллагын гэрээний хүрээнд Ус хэрэглэгчдийн төлбөр төлөх чадавхын судалгаанд дэмжлэг үзүүлэх дараах зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

  1. Судалгааны зохицуулагч;
  2. Судалгааны туслах ажилтан.

Бие даасан зөвлөх нь ур чадвар, ажлын туршлагад тавигдах дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Судалгааны зохицуулагч (Зөвлөхийн тоо-1)
  • Статистик, эдийн засаг, бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр ахисан түвшний зэрэгтэй;
  • Эдийн засгийн чиглэлээр 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Нийгэм, эдийн засгийн судалгааг боловсруулах, хэрэгжүүлэх, эдийн засгийн мэдээллийн дүн шинжилгээ хийх, хяналт тавихад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ба дараах туршлагууд давуу тал болно. Үүнд:
  • Усны түгээх үйлчилгээний чиглэлээр, тухайлбал усны үйлчилгээний бизнес төлөвлөлт, хэрэгжилт, харилцагчийн үйлчилгээ, усны үйлчилгээг сайжруулах боломж, усны салбарын зардал нөхөх зэрэг чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
  • Нийгэм, эдийн засгийн хувьд ялгаатай өрхүүд болон нийтийн аж ахуй, тодруулбал ус хангамж, ариутгах татуургын салбарын хөрөнгө оруулалтын нөлөөлөл, тарифын бүтцийн өөрчлөлтөөс хэрэглэгчийн төлбөр төлөх чадварт үзүүлэх нөлөөллийг үнэлэх зэрэг чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
  • Microsoft Office болон бусад холбогдох мэргэжлийн хэрэглээний программ хангамжийг эзэмшсэн байх;
  • Төрийн ба орон нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх.
  1. Судалгааны туслах ажилтан (Зөвлөхийн тоо-1)
  • Статистик, эдийн засаг, социологи, төрийн болон бизнесийн удирдлага, бусад холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Төслийн хэрэгжилтийн хүрээнд захиргааны болон логистикийн дэмжлэг үзүүлж 3-аас доошгүй жил ажиллаж байсан, тодруулбал судалгаа шинжилгээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд оролцож байсан туршлагатай байх.
  • Усны салбарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж байсан бол давуу тал болно.
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
  • Судалгааны тайлан бичиж байсан туршлагатай байх.

Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт, зөвлөхийн саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно. Тус сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.

Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж (https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines) заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for RFA for ICS to Affordability Study-[ажлын байрны нэр]” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 14.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.

Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл бүхий саналыг Улаанбаатар хотын цагаар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг (RFA)-т заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН