Усны салбарын эргэн тойронд 2020.11.30
2020-11-30

Header

ДОКТОР Ч.ЖАВЗАН “МОНГОЛ ОРНЫ УСНЫ ЧАНАР, БОХИРДОЛ СЭДВЭЭР” ЦАХИМ ИЛТГЭЛ ТАВЬЛАА

126215244 1756853157811209 262264344862440028 O

Монгол Улсын ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн ЦАХИМ нээлттэй хаалганы өдөрлөгийг 11 сарын 23-аас 27-ны хооронд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” арга хэмжээг санаачлан салбарын ололт амжилт, судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны холбогдолтой танин мэдэхүйн цуврал илтгэлүүдийг олон нийтэд хүргэсэн юм. Тус хүрээлэнгийн Усны нөөц ус ашиглалтын салбарын Гидрохимийн лабораторийн эрхлэгч Доктор (PhD) Ч.Жавзан “Монгол орны усны чанар, бохирдол” сэдвээр 11 сарын 25-ны өдөр илтгэл тавьлаа.

Эх сурвалж: http://open.igg.ac.mn/          https://igg.ac.mn/

 

“БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ НЬ –   EASY2020” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛНО 


Viber Image 2020 11 30 09 31 08

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр болон “Байгаль орчны аудитын холбоо” мэргэжлийн төрийн бус байгууллага нар хамтран 2020 оны 12 сарын 01-ны 15:00 - 16:30 цаг хооронд Байгаль орчны аудитын чанарын баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэх нь – EASY2020 цахим уулзалт зохион байгуулах гэж байна. 

Сонирхсон бүх хүмүүс оролцох боломжтой.

Оролцох заавар: Дараах холбоосоор холбогдоно.

Join Zoom Meeting https://zoom.us/j/93193922373… 

Meeting ID: 931 9392 2373             Passcode: g5nSn4

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/213385648817058/about

                      http://www.amep.mn/

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААН БОЛЛОО

D948752c6b06af92b103ba4037a8f44a9c366265

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит арван нэгдүгээр хурлыг 11 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв.

 Эх сурвалж: https://www.wsrc.mn/new/mn/news/619

 

 БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Т.ГАНТӨМӨР БОЛОН АЛБАНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ ТОДОРХОЙ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

106e0f6ff9e8172615236dfc409da8cf4666afc3

  1. Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний бодис, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх, ажиллагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах
  2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ундны ус нь бохирдолтой Зайсан орчмын Астра, Энхжин, Женерал таун зэрэг 40 орчим орон сууцны хороолол, хотхоныг ус хангамжийг төвлөрсөн шугамд холбох зураг төсөл, шугам сүлжээний угсралтын ажлын хөрөнгө оруулалтыг хамтран шийдвэрлэх
  3. Сүүлийн жилүүдэд нийслэл хот орчимд хөрсний усны түвшин нэмэгдснээс орон сууцны хороолол, хотхоны байрын зоорийн давхар усанд автах, гэр хороололд хөрсний ус ихээр илрэх, булаг шанд сэргэж байгаад анхаарал хандуулж, хамтарч тооцоо судалгаа хийх, хөрсний ус зайлуулах барилга байгууламж барих ажил багтаж байна.

Эх сурвалж: https://www.wsrc.mn/new/mn/news/620