Тодруулга
Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.
Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу.
______________________________________________________________________

Барилгын инженер
Гүйцэтгэх үүрэг
Чанарын албанд харьяалагдаж, Барилгын менежер болон Чанарын менежерийн удирдлага дор барилгын талбай дээр ажиллах ба дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
- Чанарын хяналтын хүрээнд талбайн хяналтыг байнга гүйцэтгэх
- Төслийн хэрэгжилт, техникийн үзүүлэлттэй нийцэж буй эсэхийг хянах
- Илүү цагаар ажиллах боломжтой/хүсэлтэй байх
- Гэрээнд тусгагдсаны дагуу сар бүр тайлан гаргах
Тавигдах шаардлага
- Англи хэлний өндөр чадвар- унших, бичих, ярих
- Барилгын салбар дахь ажлын туршлага- хамгийн багадаа 1 жил
- Олон соёлт орчинд ажиллах чадвар
- Өдөр тутмын ажил, тайлан гаргах компьютерийн мэдлэг
- Харилцааны чадвартай
- Турк хэл мэддэг бол давуу тал болно
Барилгын талбай
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Сонгино уулын бэл
Ажлын цаг
07:30-17.30
Холбоо барих
МАПА Иншаат ХXК-ийн Хүний нөөцийн ажилтан
Имэйл: arnur.byekbolat@mapa.group
Утас: 8008 4224
МАПА Иншаат ХК нь хүн бүрд хүндэтгэлтэй хандаж, хүртээмжтэй орчин, тэгш боломжоор хангахыг эрмэлздэг. МАПА Иншаат ХК нь шаардлага хангасан ажил хайж буй иргэдийг арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, соёлын ялгаа, хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээлийг үл харгалзан өргөдөл гаргахыг үүн дотроо эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг онцгойлон дэмжиж байна.
Механик инженер
Гүйцэтгэх үүрэг
Чанарын албанд харьяалагдаж, Барилгын менежер болон Чанарын менежерийн удирдлага дор барилгын талбай дээр ажиллах ба дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
- Шугамын гагнуурын ажлын хүрээнд байнгын хяналт гүйцэтгэх
- Төслийн хэрэгжилт, техникийн үзүүлэлттэй нийцэж буй эсэхийг хянах
- Илүү цагаар ажиллах боломжтой/хүсэлтэй байх
- Гэрээнд тусгагдсаны дагуу сар бүр тайлан гаргах
Тавигдах шаардлага
- Англи хэлний өндөр чадвар- унших, бичих, ярих
- Механик шугамын гагнуурын ажлын туршлага- хамгийн багадаа 5 жил
- Олон соёлт орчинд ажиллах чадвар
- Өдөр тутмын ажлыг гүйцэтгэх компьютерийн мэдлэг
- Харилцааны чадвартай
- Турк хэл мэддэг бол давуу тал болно
Барилгын талбай
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Сонгино уулын бэл
Ажлын цаг
07:30-17.30
Холбоо барих
МАПА Иншаат ХXК-ийн Хүний нөөцийн ажилтан
Имэйл: arnur.byekbolat@mapa.group
Утас: 8008 4224
МАПА Иншаат ХК нь хүн бүрд хүндэтгэлтэй хандаж, хүртээмжтэй орчин, тэгш боломжоор хангахыг эрмэлздэг. МАПА Иншаат ХК нь шаардлага хангасан ажил хайж буй иргэдийг арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, соёлын ялгаа, хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээлийг үл харгалзан өргөдөл гаргахыг үүн дотроо эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг онцгойлон дэмжиж байна.
###
Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.