MNS6561:2015 стандартын шинэчилсэн төслийг хэлэлцүүлэх уулзалт боллоо
2023-10-05

Улаанбаатар хот, 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр – Монгол Улсын Засгийн газрын Компакт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу боловсруулж, Засгийн Газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г Барилга, хот байгуулалтын яамны удирдлага дор холбогдох яамд, агентлаг, төрийн болон нийслэлийн харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Dsc01175

Энэ хүрээнд Францын “Сэүрика” зөвлөх компани болон Монголын “Евро Хан" ХХК-ийн түншлэл шалгаран “Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг цэвэрлэх гарын авлага боловсруулах” зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд үйлдвэрийн хаягдал устай холбоотой 2019-2022 оны дата, мэдээллийг ашиглан тоон загварчлал боловсруулан судалгаа хийж, оролцогч талуудтай хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд MNS6561:2015 стандартын шинэчилсэн төслийг боловсруулан үр дүнг төрийн байгууллагуудад танилцуулж, санал авах уулзалтыг ийнхүү зохион байгуулав.

Dsc01166

Уулзалтад АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын МСС болон Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч түншлэлээс гадна холбогдох яамд, төрийн болон нийслэлийн харьяа байгууллагуудын төлөөлөл оролцов.

Dsc01159