ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2022-09-29

Тодруулга

Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу.


Wg 77lz5ot N6qpq70 Qsjpnc9 L7

1. ТАЛБАЙН ЗУРГИЙН ИНЖЕНЕР /БАРИЛГА БҮТЭЭЦ/ - УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

Дуусах огноо: 2022 оны 10 дугаар сарын 30

Үндсэн ажил үүрэг

  • Ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн өгөгдсөн зургийн даалгавар, эх загвар зургийн дагуу барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийг шаардагдах стандарт, норм дүрэм, альбом болон техникийн шаардлагын дагуу зорилтот хугацаанд хийж гүйцэтгэх
  • Барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг холбогдох норм дүрмийн дагуу хийх
  • Барилга угсралтын ажлын явцад үүсэх зураг төсөлтэй холбоотой харилцааг зохицуулах, бусад алба нэгжтэй уялдан ажиллах
  • Албаны зорилго, зорилтдоо хүрэхэд шаардлагатай ажлуудыг зохион байгуулах, идэвхтэй оролцох
  • Тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгслийн техникийн үзүүлэлтийг тодруулах, тэдгээрийн техникийн шаардлагыг боловсруулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдөж ажиллах

Шалгуур үзүүлэлт

  • Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  • Барилгын зураг төслийн чиглэлээр мэргэшиж ажилласан туршлагатай.

Ажлын туршлага:

  • Барилга бүтээцийн зураг төсөл инженерчлэлийн төсөлд 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Lira-SAPR, Microsoft Office, AutoCAD, Revit зэрэг зураг төсөл, тооцооллын мэргэжлийн програм хангамж ашиглах өндөр чадвартай байх.

Хэлний мэдлэг:

  • Англи хэлний дунд /intermediate/ болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Барилгын норм дүрэм, барилга угсралтын талаар мэдлэгтэй. Барилгын зураг төслийн програмуудыг хэрэглээний түвшинд эзэмшсэн.
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай.
  • Ажлын зохион байгуулалт, хувийн сахилга баттай.
  • Суралцах ур чадвар сайтай.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

  • Өөрийн намтар (Анкет)-ыг anket.mcs.mn руу орж илгээнэ үү. Эсвэл Algirmaa.L@mcsp.mn хаягаар ажлын байрны нэрийг бичиж имэйлээр ирүүлэх боломжтой. Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 8600-5464 утсаар авна уу.

2. ЦАХИЛГААНЧИН - УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

Дуусах огноо: 2022 оны 10 дугаар сарын 30

Үндсэн ажил үүрэг

  • Ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт, холболтыг инженерийн шаардлага, холбогдох норм стандартын дагуу хийж гүйцэтгэх
  • Төслийн хүрээн дэх байгууламжид гэрэлтүүлэг, цахилгаан хэрэгслийг холбож суурилуулах, шаардлагатай үзлэг, засвар үйлчилгээг тогтмол хийх
  • Барилга угсралтын ажлын явцад үүсэх зураг төсөлтэй холбоотой харилцааг зохицуулах, бусад алба нэгжтэй уялдан ажиллах
  • Цахилгааны болон гэрэлтүүлгийн угсралтын ажил нь батлагдсан зураг төсөлд заасан чанарын шаардлагыг хангаагүй, стандартад нийцээгүй тохиолдолд цахилгааны инженерт мэдэгдэж, хэрэгжилтийг хангуулах
  • Өдөр тутам гүйцэтгэх ажлын зааварчилгааг шууд удирдлагаас авч, гүйцэтгэлийг тайлагнаж байх
  • Угсралт, засварын ажилд шаардлагатай материалын тоо хэмжээг шууд удирдлагад өгч, мэдээллээр хангаж байх
  • Угсралт болон монтажийн ажил дууссан үед гүйцэтгэлийн гар зураг гаргах
  • Компанийн хариуцсан объектуудын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин хангах

Шалгуур үзүүлэлт

  • Мэргэжлийн үнэмлэх гэрчилгээ авсан байх
  • Цахилгаан техникийн онол практикийн мэдлэгтэй байх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал ААД /аюулгүй ажиллагааны дүрэм/, ТАД /техник ашиглалтын дүрмийн/ үнэмлэх гэрчилгээтэй бол давуу тал болно

Ажлын туршлага:

  • Ижил төстэй төсөл дээр 2-oос дээш жил ажилласан байх

Хэлний мэдлэг:

  • Хамаарахгүй

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Барилгын норм дүрэм, барилга угсралтын талаар мэдлэгтэй.
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай.
  • Ажлын зохион байгуулалт, хувийн сахилга баттай.
  • Суралцах ур чадвар сайтай.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

  • Өөрийн намтар (Анкет)-ыг anket.mcs.mn руу орж илгээнэ үү. Эсвэл Algirmaa.L@mcsp.mn хаягаар ажлын байрны нэрийг бичиж имэйлээр ирүүлэх боломжтой. Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 8600-5464 утсаар авна уу.

###

Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.