Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй усны тухай ярилцлаа
2019-10-04
Монголын Мянганы сорилтын сангаас Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний талаар хэвлэл мэдээллийн салбарынханд мэдээлэл өгөх зорилготой “Усны тухай ярилцъя” өглөөний уулзалтыг 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос дэлхийн усны өнөөгийн нөхцөл байдал, ус дахин боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар сэтгүүлчдэд танин мэдэхүйн сонирхолтой мэдээлэл өгсөн бол Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулан усны асуудлаар нээлттэй, халуун яриа өрнүүллээ.