ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНД КОМПАКТ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2022-01-07

Улаанбаатар хот, 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр - Үндэсний Статистикийн хороо (ҮСХ)-ны хүсэлтээр Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-гийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийн явцын талаар 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр танилцуулга хийлээ.

20220107 160014

Монголын МСС-гийн зүгээс Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Ус хангамжийн сайжруулсан үйлчилгээнд орон сууцны болон гэр хорооллын хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны талбарын судалгааг гүйцэтгүүлэх зорилгоор Үндэсний статистикийн хороотой  2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээг байгуулcан билээ.

Уг гэрээний хүрээнд санамсаргүй түүврийн аргаар сонгосон 5000 орчим өрхөөс судалгааны мэдээлэл цуглуулж, шаардлагатай логик, давтамжуудыг шалгасны үндсэнд тоон судалгааны мэдээллийг бэлэн болгож Монголын МСС-нд 2020 оны дөрөвдүгээр улиралд хүлээлгэн өгсөн. Энэхүү судалгааны үр дүнг төр засгийн зүгээс усны нийгмийн бодлогыг боловсруулахад ашиглах юм.

Img 0b5e3ac08d4c1f5450c1823e344b56b5 V

20220107 170345Танилцуулга уулзалтын үеэр Э.Содонтогос захирал энэхүү судалгааны ач холбогдлыг өндрөөр үнэлж, ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалаар ахлуулсан судлаачдад талархлаа илэрхийлэв. Түүнчлэн цаашид Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээны хүрээнд хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөж, Компакт гэрээний хэрэгжилтийг үнэлж, хянахад үнэн бодит статистикийн тоо мэдээлэл нэн чухал болохыг онцоллоо.

Уулзалтын үеэр ҮСХ-ны хамт олон улс орны амин чухал асуудал болох усны асуудлыг шийдвэрлэн ажиллаж буй Э.Содонтогос захирлаар удирдуулсан Монголын МСС-ийн хамт олонд талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.