БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ: Олон нийттэй харилцах бие даасан зөвлөх
2021-11-12

Mca Mongolia Logo Signature S Png   Rgb 1

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН 

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ   

Олон нийттэй харилцах бие даасан зөвлөх

Гэрээний дугаар: MCA-M/ICS/015

 

Улаанбаатар хот, Монгол Улс

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой. 

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн  хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.

Монголын МСС нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх Мэдээлэл харилцааны стратеги төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Олон нийттэй харилцах зөвлөхийг сонгон шалгаруулж, Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг дэх ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтод заасан хугацаанд ажиллуулахаар төлөвлөж байна.

Бие даасан зөвлөх нь дараах ур чадвар, ажлын туршлагад тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Бизнесийн удирдлага, маркетинг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, олон нийттэй харилцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Олон улсын харилцаа эсвэл Хэвлэл мэдээллийн чиглэлээр магистрын зэрэгтэй бол давуу тал болно;
  • Телевизийн болон хэвлэл мэдээллийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. Дээр дурдсан чиглэлээр олон улсын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээг удирдан зохион байгуулж байсан туршлагатай;
  • Зохиол бичих, хуулбар бичих, видео контент бүтээсэн/үйлдвэрлэcэн туршлага, ур чадвартай;
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх.

            Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.

Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт, зөвлөхийн саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

            Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for RFA for Short-Term Communication Specialist” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.

Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын цагаар 2021 оны 11 дүгээр сарын 30ы өдрийн 15:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг (RFA)-т заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН