ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-10-27
Улаанбаатар хот 2021 оны 10 дугаар сарын 27 - Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарын хооронд зарлах тендер шалгаруулалтуудыг танилцуулах цахим хурлыг 2021.10.27-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Цахим хуралд гадна дотны компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 68 оролцогч оролцож Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Төсөл хөтөлбөрүүд, зохион байгуулахаар төлөвлөж буй тендер шалгаруулалтууд, МСК-ын Худалдан авах ажиллагааны дүрэм журамтай танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Цахим хурлын тэмдэглэл болон танилцуулгыг ЭНЭ ХОЛБООСООР нэвтэрч үзэх боломжтой